М. Учрал


Эрх баригч намынхан маань улсаа Венесуэль болгоход ойртсоор байна

hi

    Сонгуулиар ард түмний итгэлийг авч гарч ирсэн МАН-ынхан нэг их удахгүй эдийн засгийг сайжруулна гэж амлаж байсан. Гэвч тэдний энэ амлалт бүрэн дүүрэн биелэх эсэх нь туйлын эргэлзээтэй байна. Шинээр томилогдсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зүгээр гоё сайхан юм яриад явах нэг өөр хэрэг, харин хэлсэн ярьсан юмаа биелүүлэх нь шал өөр хэрэг. Харамсалтай нь Монголын ард түмэн ийм гоё сайхан үг сонссоор байгаад бүүр залхчихаж. 

Өмнөх Ерөнхий сайдууд иргэд хөдөлмөрчидтэй уулзахдаа дандаа л гоё сайхан юм ярьж явдаг байсан. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч мөн адил бас ингэж хэлж ярьж байна. Гэхдээ нөхцөл байдлыг ажвал өнөөгийн Засгийн газар эдийн засгийг ойрын 1-2 жилдээ сайжруулж чадахгүй нь бараг тодорхой болчихлоо. Эдийн засгийг сайжруулна гэдэг бол хэн нэг тэнэг хүний хийдэг ажил биш.

Тэгвэл өнөөгийн Засгийн Газрын бүрэлдэхүүнийг ажвал хөөрхийдөө сайд, дарга хийж чадах л юм байхдаа гэмээр хүмүүс дэндүү олон байгааг хэлэх хэрэгтэй. Харин өнөөгийн шинэ Засгийн газрын авч хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээний талаар Монголын нэртэй том эдийн засагчид түрүүчээсээ шүүмжлээд эхэлсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Жишээ нь саяхан Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч асан Б.Лхагважав “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа “Хатуу хөл хорио тогтоосон энэ үед эдийн засгийн бүхий л статистик тэг рүү очих нь мэдээжийн хэрэг. Үүнийг хэлэхийн тулд судлаач эсвэл мэргэн түргэн хүн байх ямар ч шаардлагагүй. Гол анхаарах зүйл нь цар тахлын үед эдийн засгийн институтууд ажиллаж чадаж байна уу гэдэг гол асуулт.

Гэвч байр байдлыг харахад, нэг тал нь хууль яриад нөгөө тал нь дан хасах тоотой эдийн засгаа тоочоод байх шиг. Эрх зүй, эдийн засаг хоёрын торгон ирийг нийлүүлж шийдвэр гаргадаг хүнийг улстөрч гэдэг. Угтаа тэд энэ бүхний балансыг барьж хамгийн оновчтой шийдвэр гаргах үүрэгтэй. Үүнд эдийн засгийн институтууд болох МҮХАҮТ, МҮЭХ, “Ажил олгогч эздийн холбоо” гэх мэт төрийнхөнтэй эн тэнцүү гэрээ, хэлцэлд ордог төрийн бус байгууллага хамтарч ажиллах нь зүйтэй.

Бас нэг анхаарах зүйл нь нийтийн санхүүгийн оновчтой хуваарилалт байгаа онож байгаа эсэх. Хамгийн том жишээ болох даатгалын асуудал байна. Социализмын дараа буюу 1990 оноос хойш бид чөлөөт зах зээлийн нийгэм рүү шилжихдээ давхар даатгалын системээ чөлөөлж чадаагүйн улмаас өнөөдөр маш том асуудалтай нүүр тулж байна. Хэрэв даатгалын систем зөв ажилладаг бол цар тахлын энэ үед нэг сая иргэн ажил, орлогогүй боллоо гэхэд “Ажилгүйдлийн даатгалын сан”-гаас цалинг нь 100 хувь нөхөж олгодог систем ажиллах байлаа. Гэвч энэ санд мөнгө байхгүй юм шиг байна” хэмээн онцлов.

Энэ үүднээсээ эдийн засагчдын хэлж ярьж байгаагаас дүгнэлт хийгээд үзэхэд Л.Оюун-Эрдэний Засгийн газрын авч хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээнүүд нь төдийлөн үр дүнтэй биш гэдэг нь ойлгомжтой болж байна.

Хэрвээ Засгийн газар анхнаасаа буруу шийдвэр гаргаад энэ чигээрээ явбал Монгол улс өнөөх Латин Америкт орших алдарт Венесуэль улс шиг болох магадлал тун их бий гэдгийг эдийн засагчид сануулсаар байна. Тэр утгаар нь хэлэхэд саяхан шинээр байгуулагдсан Л.Оюун-Эрдэний Засгийн газар улсаа дампууруулсан Николас Мадурогийн Засгийн газар болоход тун ойртсоор байгааг энд хэлэх нь бараг илүүц бизээ.

Ж.Батдорж

Хаха 2 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0