М. Учрал


У.Хүрэлсүхийн илтгэсэн, МАН-ын дэвшүүлж буй 10 зорилт

hi

МАН үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн энэ өдөр МАН-ын дарга У.Хүрэлсүх ард түмэндээ хандаж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “100 жил 10 зорилт” хэмээх хөгжлийн санаачилгыг дэвшүүлж байгаагаа зарлав.

1. Эх орноо найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангаж, эрчим хүч экспортлогч улс болох.

2. Нефть бүтээгдэхүүн, шатахуунаа эх орондоо үйлдвэрлэх.

3. Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох.

4. Хүнд ба хөнгөн үйлдвэрийг барьж байгуулж алт, зэс, төмөр, нүүрс болон байгалийн баялаг, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг аж үйлдвэржсэн, экспортлогч орон болох.

5. Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, байгалийн хий хоолой зэрэг дэд бүтцийн үндэсний сүлжээг барьж байгуулан хэвтээ болон босоо тэглэхийг холбосон тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээ бий болгож, олон улсын болон үндэсний хэмжээнд холбох.

6. Хиймэл оюун ухаан, блокчейн, робот, интернэт, эх өгөгдлийн эрин үе болох аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг эхлүүлж бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн цахим үндэстэн, дижитал монгол болох.

7. Унаган байгаль, нүүдэлчдийн өв соёл, зан заншил, түүх уламжлалд түшиглэн түүхийн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэн эдийн засгийн тэргүүлэх салбар болгох.

8. Банк санхүү болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, ухаалаг системийг нэвтрүүлэн, олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын идэвхтэй тоглогч болж Монгол Улс бүс нутгийн санхүү, хөрөнгө оруулалтын шинэ төв болох.

9. Орон зайн оновчтой бүтэц, нутагшилт, суурьшилтын зөв тогтолцоотой, метрополитан хотуудыг хөгжүүлж, хот хөдөөгийн ялгааг арилган улс орноо бүсчлэн хөгжүүлэх.

10. Эх дэлхийгээ шүтэн хайрладаг хүн ардтай, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалдаг төр засагтай, ногоон Монгол Улс болох.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 2 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0