М. Учрал


Б.Пүрэвдорж: Өдөр тутам авч байгаа бүтээгдэхүүн дээрээ НӨАТ-ын 10 хувийн нэмэгдэлтэй байгаа чинь л хүнд байна

hi

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригыг хэлэлцэж байна. /2021.04.08/ 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: "Өнөөдөр үдээс өмнө нэг асуудал хэлэлцээд завсарлах юм байна. Бид цар тахлын үед шуурхай ажиллах ёстой. Тиймээс УИХ-ын дарга АН-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх хэрэгтэй байна. Миний өргөн барьсан хуурамч шатахууныг таслан зогсоох хуулийн төслийг хэлэлцээд нэг талд нь гаргаад өгөөч ээ. Ард түмэн хэцүү байна.

Энэ үед нь хуурамч шатахуунаар машиныг нь эвдээд баймааргүй байна. Мэргэжилтнүүд, салбарынхан энэ асуудлыг олон жил ярьж байна шүү дээ. Хоёрдугаарт НӨАТ-ын тухай хууль байна. Хүмүүсийн орлого багассан байна. Энэ үед энэ хуулийн төслийг хэлэлцэх хэрэгтэй байна. Өдөр тутам авч байгаа бүтээгдэхүүн дээрээ 10 хувийн нэмэгдэлтэй байгаа чинь л хүнд байна. 5 хувь болгох хэрэгтэй. Та нарын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ чинь байндаа тусахгүй байна.

Хэлэлцэх асуудал олон байхад томилгоо хэлэлцэж, хэн нэгэн даргыг авч ирж загнах л ажил хийж байна" гэв. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0