Ж.Батдорж


Шадар сайд С.Амарсайхан “Хуц” гэж хэлээд АН-ын бүлгийн хурлаас гарч явжээ

hi

УИХ дахь АН-ын бүлгийн даваа гаригийн хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан оролцож, коронавирусийн халдварт цар тахалтай тэмцэж буй Засгийн газар, УОК-ын үйл ажиллагаа, вакцинжуулалтын явц, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж, АН-ын бүлгийн гишүүдийн асуултад хариулсан юм. Харин энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Шадар сайдын танилцуулсан мэдээллийг голж бүлгийн хуралдаанаас хөөжээ. Тодруулбал, Б.Пүрэвдорж гишүүн “Эдийн засгийн хямрал Монголыг дуусгаж байна. Замын-Үүдийн авлигаас болоод нэг компани нэг машин гаргахад есөн сая төгрөгийн авлига төлж байна. Замын-Үүдээр өнөөдөр нэг ч машин гарахгүй байгаа. Хэвлэлийнхний амыг хаагаад яриулахгүй байна. Ингэж удаан явахгүй шүү.

Хоёр сая төгрөгөөр өдөрт гардаг байсныг есөн сая болгосон. Есөн сая төгрөгийн долоон сая төгрөгийг нь танай албан тушаалтнууд авч байгаа. Үзүүр нь тань дээр ирж байгаа байлгүй. Үгүй юм бол наадах асуудлаа шалга. Битгий энд бүгээд бай. Эхнэр чинь хөл хорионд байх үед Замын-Үүд рүү явж ажлаа хий л дээ чи. Хятадын нэг жолооч өдөрт нэг сая төгрөгийн цалин авч байна. Манайд өдөрт нэг сая төгрөгийн цалин авч байгаа жолооч байна уу, чи хар л даа. Чиний мэдээлэл, хариултад өөдтэй нэг ч ширхэг юм байсангүй. Газар дээр нь оч, явж ажлаа хий” хэмээн бүлгийн хурлаас хөөж гаргажээ. Харин энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Хуц” гэж хэлээд АН-ын бүлгийн хурлаас гарч явсан байна.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 1 Пөөх