Турк үндэсний бөх "Тосон барилдаан"

hi

Хэрвээ АНУ-д аль эсвэл буурал Европын хаа нэгтээ гудамжинд биеэ тосолчихсон хоёр эрэгтэй хүн ноцолдож гарвал ижил хүйстнүүд гэж харах нь гарцаагүй. Харин Турк улсад энэ бол энгийн үзэгдэл.

Турк үндэсний бөх гэгдэх тосон барилдааны түүх их эртнээс буюу МЭӨ XX зууны орчимд эхэлсэн гэж үздэг. Харин орчин үеийн Турк үндэсний бөх 1346 онд анхны наадам зохион байгуулснаас хойш өнөөг хүртэл үргэлжилж буй.

Ингээд бөхийн энэ төрлийн талаар зарим сонирхолтой мэдээллийг хүргэе.

Дүрэм:  Өрсөлдөгчөө дээш нь харуулж чадвал ялсанд тооцогдоно. Монгол бөх шиг өвдөг газар хүрвэл унасанд тооцохгүй аж. Барилдах бөхчүүд биеэ заавал оливын тосоор тосолсон байх шаардлагатай.

Өмсгөл: Цээж нүцгэн байх ба одос үхрийн арьсаар хийсэн савхин өмдтэй барилдана. Үүнийгээ киспет гэж нэрлэх бөгөөд нийт жин нь 13 кг хүрдэг аж.

Тос: Турк үндэсний бөхийн хамгийн гол онцлог бол тос. Энэ бөхийн төрөлд бөхчүүд жингийн зөрүү, өндөр намын зөрүүгээр эрс ялгарахаас сэргийлэн биеэ тосолдог. Ингэснээр бөхчүүдийн дунд биеийн ялгаа гарах нь бага, илүү шударга, тэнцвэртэй барилдаан үзүүлнэ гэж үздэг байна. Өөр нэг онолоор бол бөхчүүд шумуулнаас хамгаалах зорилгоор биеэ тосолдог байсан нь яваандаа уламжлал болж тогтсон гэнэ.

Киркпинар: 

Туркийн Эдирне хотод 1346 оноос хойш хамгийн том наадам болох Киркпинар болдог. Тиймээс хамгийн олон жил зохион байгуулагдсан спортын арга хэмжээ хэмээн гиннесийн номд бүртгэгдсэн юм. 1999 оноос допингийн эсрэг төвд бүртгэлтэй болж, 2000 оноос Туркийн үндэсний аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ тэмцээнд зөвхөн туркчууд бус өөр орны бөхчүүд барилдаж болдог байна. Нидерланд улсад өндөр хөгжсөн бөхийн төрөлд тооцогддог.

Наадам нь долдугаар сарын 13-нд зохиогдох бөгөөд гурван хоног үргэлжилнэ. Бөхчүүд нь жин тус бүрээр өрсөлддөг. Энэ жилийн наадамд нийт 14 өөр жингийн ангилалд 2238 бөх барилдахаар бүртгүүлсэн нь рекорд үзүүлэлт аж.

Ялагч: Наадамд түрүүлсэн бөх алтан бүс эзэмшиж, ойролцоогоор 100 мянган ам.доллартой тэнцэхүйц урамшуулал авч, Туркийн аварга цол хүртэнэ.

Хугацаа: 1975 он хүртэл барилдааны явцад тодорхой хугацаа заадаггүй байсан бөгөөд хэдэн цагаар, заримдаа өдрөөр хүртэл барилдаан үргэлжилдэг байлаа. Харин өнөө үед нэг барилдаан 40 минут үргэлжилж, сүүлийн долоон минутад хэн идэвхтэй барилдаан гаргасан нь ялдаг болжээ.

Өрсөлдөгчөө хэвтээ барилдаанаас далаар нь дээш харуулдаг техникийг Турк мэх гэж нэрлэдэг. Учир нь 1948 оны олимпод Туркийн бөхчүүд эх орондоо алтан медаль авчирсан тэр цагаас хойш энэ техникийг чөлөөт бөхөд хэрэглэх болжээ.

Хаха 6 1 Таалагдсан 3 Гунигтай 1 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0