Хэлмэгдэгсдийн дурсгалын музейг нурааж байна

.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейг нурааж байна.

Хэлмэгдэгсдийн музейн түүхээс сөхвөл...

    1931 онд анх энэ байшинд Ерөнхий сайд П.Гэндэн амьдарч байжээ. 1996 оны 9 дүгээр сарын 10-нд түүний охин Цэрэндуламын санаачилгаар музей болгож, үзмэрийг 7 танхимд дэлгэн үзүүлжээ.

   Их хэлмэгдүүлэлтийн үед нийт 36  мянга гаруй хүмүүс хэлмэгдсэн бөгөөд үүний 17 мянга нь лам нар, бусад нь цэргийн хүмүүс болон ардууд байжээ. Хэлмэгдүүлэлт анх 1922 онд Ерөнхий сайд Бодоогоор эхэлж 1960 он хүртэл явагдсан. Оргил үе нь 1937 он байсан бөгөөд тухайн үед Сталин Монгол орныг өөрийн газар нутгаа гэж үзэж байсан учраас Монгол орноо гэсэн эх оронч үзэлтэй хүн болгоныг “Японы тагнуул” хэмээн зохиомол хэрэг үүсгэн хэлмэгдүүлжээ. Монголыг японтой ойртуулахаас зайлсхийж, Монголын бүх эдийн засаг, цэргийн зохион байгуулалт, улс төр бүгдийг Оросын хараат байлгахыг бүрэн хичээж байсан юм. 1937 онд “Онцгой бүрэн эрхт комисс” гэж байгуулагдан Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин, маршал Х. Чойбалсангаар даргалахаар болж, гишүүдэд нь Улсын бага хурлын гишүүн Д.Лувсаншарав, Шүүх яамны сайд Г.Цэрэндорж нар батлагджээ. Хэлмэгдүүлэлтийн үеийн хамгийн олон хүнийг хамруулсан хэрэг бол “Лхүмбийн хэрэг” гэгч бөгөөд үүнд Жамбын Лхүмбэ /1902-1933/ гэдэг хүн толгойлогч нь болж хэлмэгджээ. Тус музейд хэлмэгдэгсдийг хорьж байсан “Бат гүн” шоронгийн хаалга, Ерөнхий сайд Догсомын Бодоогийн хэлмэгдүүлэлтийг харуулсан самбар, лам нарын хэлмэгдүүлэлтийн түүхийн танхим, сэхээтнийг хэлмэгдүүлэлтийн түүхийн танхим, хэлмэгдүүлэлтийн сүүл үе буюу 1940-1960 онд “Сэхээтний төөрөгдөл” хэмээх түүхийг харуулсан танхимууд бий. 1962 онд С.Лоохууз, О.Цэрэндорж, Б.Очирхуяг нарыг хэлмэгдүүлсэн бөгөөд  тэднийг “намын эсрэг бүлэг” хэмээн нэрийджээ.  1937-1939 онд 17 мянга гаруй ламыг “дотоодын дайсан” гэж нэрийдэн устгаж, 767 буддын сүм хийдийг эвдэн нураажээ. 2003 онд Хамбын овооноос 600 гаруй гавлын яснууд олдсон бөгөөд тэдгээр нь олноороо буудуулж үхсэн лам нарынх гэж үздэг. Музейн 1 дүгээр давхарт хэлмэгсдэд зориулсан хүндэтгэлийн танхим байх бөгөөд нийт хэлмэгдсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг аймаг аймгаар нь байрлуулжээ. Хойморт нь хэлмэгдэгсдэд зориулан зул асааж, хоёр талд нь төрийн туг, баруун талд нь “Хэлмэгдлийн нэг өдөр” хэмээх  зураач Я.Үржнээгийн зурсан зургийг байрлуулжээ. Ерөнхий сайд П.Гэндэнгийн ажлын өрөөг тэр хэвээр нь үлдээж үзмэр болгожээ.

   Тус музейн байшинг 1930 онд Германы инженер Герингийн зураг төслөөр тоосгон заводын герман, швейцарь, унгар ажилчид барьжээ. Ханан дээр нь “Улс төрийн харгислалд хэлмэгдэн 1937 онд цаазлагдсан БНМАУ-ын Ерөнхий сайд П.Гэндэн 1931-1936 онд энэ байшинд амьдарч байв” гэсэн дурсгалын самбар байрлуулсан байдаг.

Хаха 2 1 Таалагдсан 2 Гунигтай 3 Нүдний булай 13 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0