Cheerleading буюу хөгжөөн дэмжигчдийн спортын тухай

hi

Cheerleading /чирлидэнг/ хэмээх үг нь анх XIX зууны сүүл үед “cheer” буюу уухайлан дэмжих, уриалах, хөгжөөх гэсэн утгатай үгэнд “lead” буюу хөтлөх, тэргүүлэх, удирдах гэсэн утгатай үг залгаж бүтээсэн нийлмэл үг юм. “Cheerleading” гэдэг нь хөлбөмбөг, сагсан бөмбөг зэрэг багийн спортын тэмцээний үед өөрийн баг тамирчдаа дэмжих, сэтгэл санааг нь сэргээх, үзэгчдийг хөгжөөн баясгах, тухайн орчны таагүй уур амьсгалыг зөөлрүүлэх зорилготой бүжиг, акробат, хөнгөн атлетикийн үзүүлбэр бүхий спортын төрөл юм. Орчин үед энэ төрөл нь спортын бие даасан тусгай төрөл болон эрчимтэй хөгжиж, энэ чиглэлээр олон улс, тив дэлхийн түвшний уралдаан тэмцээн  зохион байгуулагддаг болсон.

Хөгжөөн дэмжигчдийн спорт үүсэж хөгжсөний 121 жилийн ой 2019 оны 11 сарын 2-ны өдөр тохионо.

Олон улсын хөгжөөн дэмжигчдийн холбоо /ICU/ нь 2004 онд АНУ-н Флорида мужийн Орландо хотноо 13 улсыг нэгтгэн IASF доор анхны хурлаа хийж, албан ёсоор байгуулагдсан бол өдгөө 116 улсыг нэгтгэсэн дэлхийн хэмжээний спортын холбоо болж өргөжин тэлсэн байна. Монголын Хөгжөөн Дэмжигч Тамирчдын Холбоо /МХДТХ/ нь Mongolian Cheerleading Association /МСА/ нэрээр 2011 оны есдүгээр сарын 12-нд ICU-н 100 дахь гишүүнээр элсэн орсон. 2014 онд Олон улсын оюутны спортын холбоо /FISU/, 2016 онд Олон улсын олимпын хороо /IOC/-д ICU нь гишүүн холбоо болсон ба энэ нь МХДТХ үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд нөлөөлсөн. МХДТХ нь 2017 оноос эхлэн олон улс, тив дэлхийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг бэлтгэн амжилттай оролцож байгаа билээ.

Үзүүлсэн амжилт:

2017 он

· 9-р сарын 18-25-ны өдрүүдэд Хятад улсын Линву хотноо зохион байгуулагдсан Ази Номхон далайн орнуудын “Футзал болон чийрлийдэнг” оюутны аварга шалгаруулах тэмцээнд МУИС-н баг тамирчид анх удаа оролцож хүрэл медаль хүртсэн.

· 10-р сарын 21-22-ны өдрүүдэд Япон улсын Токио хотод болсон “Japan Open” тэмцээнд Youth team насны ангилалд Галт Шувуу бүжгийн студийн баг тамирчид Youth Hip Hop төрөлд Алт, Youth Pom төрөлд Мөнгөн цомын эзэн болсон.

2018 он

· 2-р сарын 2-4-ний өдрүүдэд АНУ-ын Орландо хотноо болох Дэлхийн Сургуулиудын аварга шалгаруулах хөгжөөн дэмжигчдийн тэмцээнд Youth team насны ангилалд Галт Шувуу бүжгийн студийн баг тамирчид High Kick төрөлд Алт, Freestyle Pom төрөлд Мөнгөн медаль, цомын эзэн болсон.

· 2018 оны 4 сарын 25-27-ны өдрүүдэд АНУ-ын Орландо хотноо болсон дэлхийн 83 улс оролцсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Junior team насны ангилалд Хобби сургууль, Галт Шувуу бүжгийн студийн бүжигчдээс бүрдсэн баг тамирчид Junior Freestyle Pom төрөлд амжилттай оролцсон.

· 7-р сарын 23-27-ны өдрүүдэд Хятадын Нанжин хотноо зохиогдсон “China Open” хөгжөөн дэмжигчдийн тэмцээнд Галт Шувуу бүжгийн студийн баг тамирчид Mini Hip Hop төрөлд оролцож тусгай байр эзэлсэн.

· 10-р сарын 4-6-ны өдрүүдэд Польш улсын Лодзь хотод зохион байгуулагдсан “Хөгжөөн Дэмжигчдийн Оюутны Дэлхийн Аварга Шалгаруулах Анхдугаар Тэмцээн”-д ШУТИС, МУИС, Сити Их Сургуулийн оюутнуудаас бүрдсэн Галт Шувуу бүжгийн студийн баг тамирчид Hip Hop Doubles, Pom Doubles төрөлд амжилттай оролцсон.

· 12-р сарын 8-9-ний өдрүүдэд Япон улсын Токио хотод зохион байгуулагдсан “Japan Open” тэмцээнд Youth team насны ангилалд Номт Наран, Наран дунд сургуулийн хамтарсан баг тамирчид Youth Hip Hop төрөлд Алт, Youth Pom төрөлд Хүрэл цомын эзэн болсон.

2019 он

· 4-р сарын 25-27-ны өдрүүдэд АНУ-н Орландо хотод зохион байгуулагдсан “WORLD CHEERLEADING CHAMPIONSHIP” тэмцээнд Эрдэм-Төгс дунд сургуулийн баг тамирчид Junior Hip Hop төрөлд амжилттай оролцсон.

· 6-р сарын 8-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан “KOREA OPEN CHEERLEADING CHAMPIONSHIP” тэмцээнд The English School of Mongolia сургуулийн “QUEENS” хамтлаг оролцож Freestyle Pom төрөлд Алтан медаль хүртсэн.

· 6-р сарын 9-13-ны өдрүүдэд Хятад улсын Нанжин хотод зохион байгуулагдсан “CHINA OPEN CHEERLEADING CHAMPIONSHIP” тэмцээнд МУИС-ийн “Falcons” багийн тамирчид Freestyle Pom төрөлд Мөнгөн медаль, Hip Hop төрөлд Хүрэл медаль хүртсэн.

· 8-р сарын 24-25-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан “SEOUL INTERNATIONAL CHEERLEADING CHAMPIONSHIP” тэмцээнд ГАЛТ ШУВУУ бүжгийн студийн тамирчид Pom Doubles төрлөөр Мөнгөн медаль хүртсэн.

· 8-р сарын 31-нд БНСУ-ын Самчёок хотод зохион байгуулагдсан “SAMCHEOK WORLD BEACH CHEERLEADING OPEN MASTERS” тэмцээнд ГАЛТ ШУВУУ бүжгийн студийн тамирчид Pom Doubles төрлөөр амжилттай оролцсон.

· 9-р сарын 28-29-ны өдрүүдэд Япон улсын Токио хотод зохион байгуулагдсан “JAPAN OPEN” тэмцээнд ХУД-ын 60-р сургуулийн “Уран хэлхээ” багийн тамирчид Senior Hip Hop төрөлд Алтан цом, Senior Pom төрөлд Хүрэл цом, Hip Hop Doubles төрөлд Хүрэл цомын эзэн болсон амжилтыг үзүүлсээр байна.

2018 оны 11 сарын 24-нд International Cheer Union болон Asian Cheer Union-той хамтран Улсын Аварга Шалгаруулах Хөгжөөн Дэмжигчдийн Анхдугаар тэмцээнийг Монголын Хүүхдийн Ордонд амжилттай зохион байгуулсан. Нийт 6 насны ангилалд 4 бүжгийн төрлөөр 15 баг, 4-60 насны 200 гаруй тамирчид оролцсон байна.

2019 оны 11 сарын 17-нд International Cheer Union болон Asian Cheer Union-той хамтран Улсын Аварга Шалгаруулах Хөгжөөн Дэмжигчдийн Хоёрдугаар тэмцээнийг зохион байгуулахаар ажиллаж байна Энэхүү тэмцээнд 4-73 насны тамирчид оролцохоо мэдүүлгээ өгч эхэлсэн..

Үүнээс дүгнэхэд хөгжөөн дэмжигчийн спорт нь Монгол улсад бүх нийтийг хамран хурдацтай хөгжих боломжтой багийн спорт юм.

Хөгжөөн Дэмжигчдийн спорт нь дотроо

· Performance Cheer буюу Бүжгийн төрөл

· Team Cheer буюу Акробат, хүнд үзүүлбэрийн төрөл гэсэн 2 хэсэгт хуваагдана.

2017 оноос эхлэн Монголын Хөгжөөн Дэмжигч Тамирчдын Холбоо нь баг тамирчдаа Performance Cheer төрөлд бэлдэн тэмцээн уралдаанд оролцож байсан бөгөөд Улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэхүү төрлөөр зохион байгуулж байна.

Хэдий тийм ч хөгжөөн дэмжигчдийн спортын Team Cheer төрөл нь 2028 оны Лос Анжелас хотод зохион байгуулагдах зуны XXXIV олимпын наадамд шинэ төрөл болон орохоор яригдаж байгаа. Үүнтэй холбогдуулан Монголын Хөгжөөн Дэмжигч Тамирчдын Холбоо нь 2020 оноос эхлэн Монгол улсад нэмж Team Cheer төрлийг хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0