М. Учрал


Сурагч солилцоогоор 21 сурагч Энэтхэг улсыг зорихоор болжээ

hi

    Өнөөдөр Энэтхэг, Монгол улсын түүхэнд анх удаагаа сурагч солилцоог хэрэгжүүлж, сурагчид болон хариуцан ажиллах багш нараа үдэн өгөх ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө. Монгол Улс дахь Энэтхэг улсын ЭСЯ Монголд анх удаа Эмпати салбар сургуулиуд болон Улаанбаатар Элит олон улсын дунд сургуультай хамтран 2020 оны нэгдүгээр сарын 12-ноос 26-ны хооронд Энэтхэгийн Пагвара хотын Кэмбриж олон улсын сургуультай сурагч солилцох хөтөлбөрийг зохион байгуулжээ. Энэтхэг улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин Сайд ноён М.П.Сингийн тусламж дэмжлэгтэйгээр боловсролын энэхүү томоохон хөтөлбөр биеллээ олж. Энэхүү айлчлал нь Энэтхэг Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд айлчлалын үр дүнд нөхөрсөг харилцаа бүхий тус хоёр орны залуу үеийнхний хооронд зөв харилцааг дэмжиж байгаа хэрэг юм. Сурагчид хичээлд сууж, соёл, урлаг болон хичээлээс гадуур үйл ажиллагаануудад хамрагдахаас гадна Амритсар хотын Алтан Сүм, Агра хотын Таж Махал, Шинэ Дели хотын Улаан боомт болон бусад дурсгалт газруудаар зочилно. Улаанбаатар, Орхон, Дархан, Баян-Өлгий дэх Эмпати сургуулиуд болон Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн 21 орчим сурагч 3 багшийн хамт тус хөтөлбөрт хамрагдана.

Хөтөлбөрийн зохион байгуулагч ноён Бенедикт Эдвард нь Энэтхэг улс дахь хамтрагч сургуультай тогтмол холбогдох, сурагчдад визний анкет бөглөхөд туслах, нээлтийн арга хэмжээ зэрэг зохион байгуулалтын ажлуудыг хариуцан ажиллаж байна. Эмпати Ертөнц ХХК-ны Ерөнхий захирал ноён Б.Ганбат Болон бусад албаны хүмүүс тус Сурагч Солилцооны Хөтөлбөрийг байнга дэмжиж ирснээс гадна ойрын үед Багш Солилцох Хөтөлбөр зохион байгуулах боломжийг судалж байгаагаа мөн онцолсон юм. Энэ үеэр эрхэм хүндэт Элчин Сайд ноён М.П.Синг тус арга хэмжээнд хүрэлцэн ирж сурагчдад амжилт хүсч мэндчилгээ дэвшүүлснээс гадна нэгдүгээр орлогч дарга ноён О.П.Мийна болон ноён Раженда Жа Манан нар хүндэт зочноор оролцсон юм. 

 

Хаха 3 7 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0