Э.Намуунзаяа


Дэлхийд анх удаа Монгол ботго тэшүүрээр гулгалаа

hi

Оросын зохиолч Петр Ершов 1834 онд "Тэмээн бөхтэй морьхон" үлгэрийг бичжээ. Тэрээр үлгэртээ морь болон илжиг нь тэмээнээс үүдэлтэй гэсэн санаа гаргажээ. Харин 1898 онд Германы зураач Адольф Оберлендер тэмээнд тэшүүр өмсүүлж зуржээ. Тэрээр зургаа "Боломжгүй" гэж нэрлэжээ. Харин 2019 онд Германы боломжгүй зургийг үндэслэн Оросын Тюмень хотын иргэн Максим Чемезов, Ай-бек Соскал нар ботгонд тэшүүр өмсүүлжээ. Тэд энэхүү санаагаа дэлхийд анх удаа Монгол ботго тэшүүр өмслөө гэж үзэж байна. Мөн Тюмень хотын нэгэн домогт тэшүүртэй ботго баяр наадмаар ирж ард түмнийг хөгжөөдөг гэснийг амилуулахыг зорьсон гэж тэд хэлж байлаа. Одоогоор ботго тэшүүрээр гулгаж сурч байгаа. Тэд удахгүй болох дэлхийн тэмээчдийн фестивальд тэшүүртэй ботготойгоо оролцох юм.

Хаха 0 2 Таалагдсан 2 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх