М. Учрал


Дэлхийн 60 гаруй оронд TOPIK-ийн шалгалт цуцлагдаад байна

hi

    Коронавирусийн улмаас дэлхийн 60 гаруй оронд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт буюу TOPIK цуцлагдаад байна. Түүнчлэн Сөүлийн Олон улсын боловсролын үндэсний хүрээлэнгээс олон улсын хэмжээнд COVID-19 тархахаас эмээж, 5-р сарын 24-нд  дэлхийн 64 оронд зохион байгуулахаар төлөвлөж байсан  Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтаа ч цуцалж буйгаа мэдэгдсэн. Энэ жил Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг дэлхийн улс орнуудад тав, БНСУ-д зургаан удаа зохион байгуулахаар төлөвлөж байсан юм. Шалгалт цуцлагдсан учир бүртгүүлэгчид төлбөрөө эргүүлэн авах бүрэн боломжтой гэнэ.

Дараачийн шалгалтыг долдугаар сарын 12-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж, цуцлагдаж магадгүй гэнэ.

Эх сурвалж: koreatimes

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0