Э.Намуун


“The Hu” хамтлаг энэ сарын 28-нд тоглолтоосоо олсон мөнгөө УОК-д хандивлана

hi

     “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолт энэ сарын 28-нд “White Rock Center”-т болно. Уг нь тэд энэ сарын 23-нд хийхээр төлөвлөж байсан ч улс төрийн тодорхойгүй шалтгаанаар түр цуцлагдаад байсан юм.

Ерөнхий зохион байгуулагч “Хүрээ энтертайнмент” ХХК-тай МҮОНРТ хамтран орон даяар шууд дамжуулан хүргэх гэнэ. Харин ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци, Хаан банк ажиллаж байна.

“The Hu” хамтлаг нь Монголчуудын уламжлал урлаг болсон хөөмэй, хархираа төрлөөр морин хуур, товшуур, цуур зэрэг хөгжмийг ашиглан хийсэн тоглолтоосоо олсон орлогоо "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж, Улсын Онцгой комисст хандивлах юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0