Б.Ариун-Уянга


Соёлын сайдын тушаалаар бүх музейд хүүхдүүдэд үнэгүй үйлчилнэ

hi

 Улсын хэмжээнд 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхэлж 18 хүртэлх насны бүх хүүхдийг төрийн болон орон нутгийн өмчийн бүх музейг үнэ төлбөргүй үзүүлэх тушаалыг Соёлын сайд С.Чулуун наймдугаар сарын 31-ний өдөр гаргажээ.

   Засгийн газрын тухай хуулийн 24-р зүйлийн хоёр дахь хэсэгт Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгасан заалтыг хэрэгжүүлж энэхүү шийдвэрийг гаргасан байна.

   Хүүхэд, багачуудад музейг үнэгүй үзүүлэх тухай Соёлын сайдын гаргасан тус шийдвэр нь “Хүүхэд, багачуудад эх түүхийг нь сурталчлан таниулах, өв соёлыг үзэж сонирхуулах, эх оронч сэтгэлгээ, хандлагыг төлөвшүүлэх” зэрэг онцгой ач холбогдолтой хэмээн үзжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0