Т.Даваасамбуу


Жеймс Камерон:“Аватар 2” бараг 100, "Аватар 3" 95 хувь нь бэлэн болсон

hi

    Анх 2009 онд дэлгэцнээ гарч, гурван "Оскар"-ын эзэн болж байсан шинжлэх ухааны уран зөгнөлт "Avatar" киноны шинэ ангиудын тов албан ёсоор зарлагдлаа. Найруулагч Жеймс Камерон "Avatar" кинонд нэг биш, харин дөрвөн шинэ анги нэмэхээр болсон талаараа өмнө мэдэгдсэн. Мөн тэрбээр "Avatar 2" киноны зураг авалт дуусаж, "Avatar 3" бараг л бэлэн болсон талаар онцолжээ. Жеймс Кэмерон "Ковид бидэнд хүндхэн цохилт болж, дөрвөн сар хагасын хугацаа алдсан. Үүний үр дүнд бидний киноны нээлт 2022 оны арванхоёрдугаар сар болж хойшилсон. Гэхдээ энэ нь бид киногоо дахин нэг жил хийнэ гэсэн үг биш. Учир нь, бид" Аватар 2 "-ыг үзэгчдийн хүртээл болгох тэр өдөр" Аватар 3 "-ыг ч дуусгасан байхаар ажиллаж байна. “Аватар 2” бараг 100 хувь, "Аватар 3" 95 хувийн гүйцэтгэлтэй байна” гэжээ. "Avatar 2" кино 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд, "Avatar 3" 2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд, сүүлийн хоёр анги 2024 оны арванхоёрдугаар сарын 20 ба 2025 оны арванхоёрдугаар сарын 19-нд тус, тус дэлгэцнээ гарахаар төлөвлөгдөж байсан юм.

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0