Б.Ариун-Уянга


“Фауст” постдрамыг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ

hi

Найруулагч М.Батболд “Альфа” постдрамын театр байгуулж, театрынхаа хөшгийг Германы суут зохиолч, эрдэмтэн И.В.Гётегийн “Фауст” жүжгээр нээхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Ардын жүжигчин Мягмарнарангийн хүү, ОХУ-ын  Москвагийн театр урлагийн академи (ГИТИС)-ийн төгсөгч М.Батболдын найруулсан И.В.Гётегийн хоёр бүлэг, 14 үзэгдэлт “Фауст” постдрам энэ сарын 6-8-нд Корпорейт конвеншн центрт тоглогдсон.

Тэгвэл тус жүжгийг үзэгчдийн хүсэлтээр маргааш буюу энэ сарын 10-нд дахин тоглохоор болжээ.

Сонирхуулахад, Дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил, тулгын гурван чулуугаар У.Шекспирийн “Гамлет”, М.Сервантисын “Кихот ноён”, И.В.Гётегийн “Фауст”-ыг нэрлэдэг бөгөөд “Фауст” жүжгийн гол дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Т.Бархүү нараас гадна залуу жүжигчин Н.Цэлмүүн, М.Лхагва, Б.Одгэрэл, Б.Хатанбаатар нар тоглоно.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0