МОНГОЛДОООнцлох

Б. Алтанхуягийн "Уншихуйд автахуй” бүтээл тун удахгүй уншигчдад хүрнэ

Хуваалцах:
Б. Алтанхуягийн "Уншихуйд автахуй” бүтээл тун удахгүй уншигчдад хүрнэ

Сэтгүүлч, яруу найрагч Балдоржийн Алтанхуягийн уран бүтээлийн найм дахь, шүүмж судлалын анхны ном “Уншихуйд автахуй” бүтээл тун удахгүй уншигчдын гар дээр очихоор болжээ. Тус бүтээлд Эдгар Аллан По, Хорхэ Луис Борхэс, Ульяам Фолкнер зэрэг гадаадын уран зохиолын шигтгээ болсон зохиолчдын бүтээлээс гадна Д.Нацагдорж, Гүр.Нямдорж, Ц.Буянзаяа зэрэг 40 орчим уран бүтээлчийн зохиолд хийсэн задлан шинжлэл багтсан юм.

Уг ном нийт зургаан бүлэгтэй бөгөөд яг одоо ид бичиж, бүтээн туурвиж байгаа монголын уран бүтээлчдийн зохиолд хийсэн задлал, уран сайхны бичвэрүүд багтсанаараа онцлог болжээ. Түүнчлэн уран сайхны бичвэр, шүүмж судлалын тус ном “зохиолын тухай зохиол” шиг уншигдах шүүмж бичлэгийн хэлбэрийг туршсан маш сонирхолтой бүтээл аж.

Ташрамд дуулгахад, Балдоржийн Алтанхуягийн “Уншихуйд автахуй” номын ерөнхий редактороор Я.Баяраа, техник редактороор Б.Ханджамц, дизайнер, зураачаар С.Батжаргал ажиллаж, хавтасны арын гэрэл зургийг Мө.Баятбаяр “урлаж”, Монсудар хэвлэлийн газар хэвлүүлжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих