М. Учрал


УДЭТ-ын жүжигчин О.Гэрэлсүх “Алтан гадас” одонгоор шагнууллаа

hi

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүх өнөөдөр “Алтангадас” одонгоор шагнууллаа.

Тэрээр 33 дахь жилдээ соёл урлагийн салбарт зүтгэж байгаа бөгөөд Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангаас жүжигчин болох гараагаа эхэлж, С.Жаргалсайханы “Хаан түүх” жүжиг, У.Шекспирийн “Ромео Жульетта”, О.Нилийн “Тамын дурлал” болон “Энхтуул” хошин жүжиг, Дариа Фогийн “Чөлөөт хос” жүжиг, Э.Оюуны “Би эндээс явахгүй” жүжиг зэрэг 20 гаруй тайзны бүтээлийн гол ба туслах дүр, “Замын хүн” жүжгийн найруулагчаар ажиллаж, “Ларьдма”, “ТюТю”, “Амьдралын нахиа”, “Модон могой” уран сайхны кино, “Мамма Миа” музыкл кино гэх мэт 40 гаран дэлгэцийн уран бүтээлийн гол ба туслах дүрүүдийг бүтээжээ.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0