Ж.Батдорж


Жүжигчин О.Амгаланбаатар коронавирусийн халдвар авчээ

hi

“Содура” киноны дүрээр олонд танигдсан жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар коронавирусийн халдвар авч, хатгаа болон хүндэрсэн байдалтай ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Тэрээр коронавирусийн халдвар авсан тухайгаа цахим орчинд ийнхүү хуваалцжээ.

"ХӨСҮТ-д коронавирус уушгинд хүрч, хатгаа болсон байдалтайгаар хүндрүүлж ирчихээд хөгийн царайлаад хэвтэж байна. Юу юу ч гадуур болоод байгаа юм. Юу эс бодогдохов. Ойрын өдрүүдийн үйл явдлаас эрүүл мэнд эрхэм баян гэсэн үгний үнэ цэнийг уушгиндаа тулгаж ухаарлаа. Бас бүгдээрээ нөхөрлөлийн тухай дахин нэг бодож үзэх хэрэгтэй боллоо. Алкохолын хэрэглээ асар өндөр байгааг эргэж нэг харах ёстой байх. Материаллаг зүйл, махан биеийн хэрэгцээнээс илүү ухамсар, ухааны тал дээр нийгмээрээ анхаарах ёстой санагдлаа. Тэгээд ер нь эцэст нь бие биенээ хайрладаггүй юмаа гэхэд бусдад их гомдолгүй, бусдыг бас их гомдоолгүй мөрөөрөө салганаж яваад жамаараа 60,70 хүрээд өнхөрчих нь зөв юм байна гэж би л хувьдаа бодох боллоо. Үүнийг сургамж гэж харалгүй, өөртөө юу ч наалгүйгээр хүн муулж муулчихаад бахь байдагтаа хэвээр үлдвэл байсхийгээд л иймэрхүү хэцүү мэдээ сонсогдох биз ээ. Бид ер нь хүний тухай ам уралдан ярьдаг мөртлөө өөрийнхөө өөний тухай ярих тун дургүй. Үүнийгээ л больё!!!

Аа нээрэн тийн энэ ковид чинь хүндхэн тусвал зүгээр нэг ханиад биш байна шүү, толгой асар хүчтэй өвдөж, амьсгал давчдаад тун хүнд байна. Энгийн нэг ханиадыг л дэлхий даяараа цар тахал гэж сүржигнэхгүй байлгүй дээ. Энд эмч нар эрвийх дэрвийхээрээ хүч хүрэлцэхгүй ч хичээж байна. Эсэн мэнд эргэн уулзахын тулд идэвхитэйгээр вакцинаа хийлгээрэй. Тэгээд салганаж яваад сайхан эдгээд авбал санаа амар аялж зугаалъя бүгдээрээ" гэжээ. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх