М. Учрал


Бага зардлаар аялахад тохиромжтой таван улс

hi

Хэрвээ та хямд зардлаар аялж, мартагдашгүй дурсамж бүтээе хэмээн төлөвлөж байгаа бол доорх газрууд хамгийн тохиромжтой гэнэ  шүү. Доор дурдсан таван улс руу аялахдаа тийзээ л хямд үнээр захиалж чадвал, амьдралын өртөг бага учир харьцангуй бага зардлаар аялах бүрэн боломжтой.

Индонез

Наран шарлагын газрууд, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй ширэнгэн ой, далайд шумбах боломж гээд тус улсад хийж болох зүйлсийг дурдаад дуусашгүй. Индонез бол хамгийн өртөг багатай орнуудын нэг. Нэг ам.доллар 13850 рупитэй тэнцэнэ. Зургаан жилийн өмнө нэг доллар 9050 рупитэй тэнцдэг байв.  Хоол, нийтийн тээвэр нь Азийн бусад хоттой харьцуулахад харьцангуй хямд. Ердөө 20 ам.доллароор дотроо усан сантай тансаг зэрэглэлийн зочид буудлын өрөөнд байрлах боломжтой. Гурав орчим ам.доллароор далайн гаралтай амтат оройн зоог барьж, машин 15 ам.доллароор бүх өдрийн турш, тал үнээр нь мопед ч түрээслэх боломжтой. Харин архи, вино, пиво дэлхийн бусад оронтой харьцуулахад хоёр дахин үнэтэй. Ража Ампат, Бали, Суматра, Сумбава, Ломбок, Гили арлууд, Флорес, Комодо үндэсний цэцэрлэгт хүрээлэнг заавал үзэхийг туршлагатай аялагчид зөвлөж байна.

Мексик

Амттай үндэсний хоол, нөхөрсөг ард түмэн, алдартай наран шарлагын газрууд гээд хүмүүсийг соронзон мэт татдаг олон сайхан зүйлс Мексикт бий.  Песогийн ам.доллартай харьцах ханш буурч байгаатай холбоотойгоор тус улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хямд.  Арваннэгээс гуравдугаар сар хүртэлх хугацаанд жуулчдын тоо өсөж, буудал болон байрны үнэ өсдөг тиймээс дөрвөөс аравдугаар сард аялвал илүү хямд тусах боломжтой юм. Хүнсний болон далайн гаралтай бүтээгдэхүүн хямдханаас гадна  ердөө 30 центээр алдарт тако авах боломжтой. Мөн хот хоорондын автобус, нийтийн тээвэр ч хямд. Дэлхийд томоохонд тооцогдох “Costco”,  Walmart”-аас гадна  La Comer болон Soriana” зэрэг хүнсний дэлгүүрүүдтэй.

Энэтхэг

Энэтхэг бол дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм газрын нэг. Нэг ам.доллар 70 рупитэй тэнцдэг. Гудамжны хоол нь 20 центээс эхэлдэг. Ерөнхийдөө 1.50 ам.доллароор хүссэн хоолоо идэх боломжтой. Шинэхэн шахсан лайм шүүсийг 15 центээр авах боломжтой. Байрлах байрны хувьд гурван ам.долларын байр ч бий. Тээврийн зардал ч маш хямд, Мумбайгаас Колката хүртэл галт тэргээр 1968 км зам туулж, 30 гаруй цаг явахад ердөө 11 ам.доллар болно. Ерөнхийдөө нэг хүн өдөрт 15 орчим ам.доллар зарцуулахад хүссэн бүхнээ хийх боломжтой.

Байрлах газар:5-15 ам.доллар

Ер нь байрлах газар хямдаасаа эхлээд үнэтэй нь хүртэл бий. Судалж үзэж байгаад өөртөө аль тохирохыг нь сонгох боломжтой.

Хоол: 0.7-3 ам.доллар

Энэтхэгт өлсөнө гэж айлтгүй нэг ам.доллароос ч бага мөнгөөр амттай хоол идэх боломжтой. Харин гурав орчим ам.доллароор нэлээд тансаг ресторанд тухтай хооллоно.

Үзвэр , үйлчилгээний газраар ороход: Тав орчим ам.доллар

Ямар газраасаа шалтгаалж дунджаар тав орчим ам.долларын тасалбар авах шаардлагатай болдог. Гэхдээ үүнээс үнэтэй байх ч тохиолдол бий. Тухайлбал, Таж Махал үзэхэд 15 орчим ам.доллар төлөх бол,  Мехрангарх Форт зургаа орчим ам.доллар,  Делид байрлах Акшардам үнэгүй байх жишээтэй.

Колумб

Гайхалтай уран барилгууд, аялагчдын мөрөөдөл болсон далайн эрэг гээд энэ улс руу нэг удаа үүргэвчтэй аялал хийсэн тохиолдолд мартагдашгүй дурсамж болж үлддэг. Колумбын песогийн ханш сүүлийн жилүүдэд хурдацтайгаар унасаар байгаа. Энэ мэдээж колумбчуудын  хувьд таатай биш ч тус улсад аялахаар очиж жуулчдын хувьд томоохон давуу тал юм. Песогийн ханш 2014 оноос хойш 88 хувиар буураад байгаа юм. Далайн эргээс хэдхэн ам.доллароор далайн гаралтай амтат хоолыг хэдхэн доллароор авч, далайн эрэг дээрх зочид буудалд хоногийн 30 ам.доллароор буудаллах боломжтой. Харин Карибын тэнгисийн усанд сэлэхдээ арван ам.долларын багц аваад хүссэнээрээ шумбаж болох юм.

Куба

Хэрвээ Карибын тэнгис орчмоор аялахыг хүсэж байгаа бол хамгийн тохиромжтой нь Куба гэдэгтэй олон хүн санал нийлэх байх.  Гахай, тахиа, загас, хавчны мах хамгийн түгээмэл. Хоол нь боломжийн үнэтэй, амт сайтай. Нийтийн тээврийн салбарын хөгжил сул учир жуулчид ихэнхдээ алхдаг. Гэхдээ машин түрээсэлж мөн болно. Хямдханаас гадна найдвартай. Ердөө 500 орчим рублиэр тийм ч тансаг биш ч далайн эргийн буудалд буудаллах боломжтой.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0