Э.Намуун


Хуучин тосонд шарсан хуушуур ходоод гэдсийг хямраадаг

hi

Үндэсний баяр наадмын үеэр хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин олон тохиолддог. Иймд энэ үеэр өөрийгөө болон гэр бүл, хайртай хүмүүсээ хоолны хордлого, гэдэсний замын бусад өвчнүүдээс хамгаалахын тулд дараах зөвлөмжүүдийг баримтлаарай!

  • Хуушуур худалдан авахдаа тухайн хуушуурын болон бусад бэлэн хоол үйлдвэрлэн борлуулж буй газрын ажиллагсад нь ариун цэврээ сахиж, малгай, бээлий өмссөн байдлыг ажиглан худалдан авах эсэхээ шийдээрэй.
  • Та аль болох шинэ тосонд чанасан, шинэ, халуун хуушуурыг хүнсний зориулалтын сав баглаа боодолд хийлгэн аваарай. Шинэ тосонд чанасан хуушуурны өнгө цайвар шаргал байхад, хуучин тосонд чанасан тохиолдолд илүү бараан болсон байдаг. Учир нь хуучин тосонд олон төрлийн задрал явагдаж, улмаар хавдар үүсгэх аюултай бодис үүссэн байдгийг судлаачид нотолсон байна. Ялангуяа хуучин тосонд шарсан хуушуур идвэл ходоод, гэдэс хямрах эрсдэлтэйг анхаарна уу.
  • Худалдан авсан хуушуур болон түргэн муудах бусад хоол хүнсийг халуунд удаан хадгалж болохгүй тул худалдан авсан даруйдаа хэрэглээрэй. Өвчин үүсгэгч бичил биетнүүд хоол хүнсний зүйл дээр маш хурдан хугацаанд өсөж үрждэг. Ялангуяа дулааны улиралд илүү эрчимтэй үрждэг байна.
  • Ил задгай зарж борлуулж байгаа хоол хүнсний бүтээгдэхүүнээс аль болох татгалзах, ялангуяа чанасан өндөг авч идэхгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл өндгөнд өвчин үүсгэгч бичил биетэн маш хурдан үрждэг.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0