М. Учрал


Э.Эрдэнэцогт: Селен нь хүн ба амьд организмын амьдралд маш чухал үүрэгтэй 19 нэн шаардлагатай элементүүдийн тоонд багтана

hi

Сүүлийн жилүүдэд бичил элементүүдийн тэнцэл алдагдах, элементүүдийн илүүдэл, дутагдалын улмаас хүний бие махбодод илрэх эмгэг өөрчлөлтийн талаар эрдэмтэд эрчимтэй судалж байна. Селен нь хүн ба амьд организмын амьдралд маш чухал үүрэгтэй 19 нэн шаардлагатай элементүүдийн тоонд багтана.

Селений ач холбогдол:
-Селен нь хүний биеийн дархлааг сайжруулж, организмын өөрийгөө зохицуулах процессыг идэвхжүүлдэг.
-Селен нь хорт хавдараар өвчлөх эрсдлийг бууруулна.
-Эсийн ДНК-ийн гэмтлээс сэргийлж, эсийн хэвийн өсөлтийг хангаж, гэмтсэн эсийг сэргээнэ.
-Бамбай булчирхайн дааврын ялгаралтанд оролцож, дотоод шүүрлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангана.
-Нойр булчирхайн хэвийн үйл ажиллагаанд тустай.
-Селен нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
-Тосонд уусдаг аминдэмүүдийн шингэхэд тустай
-Зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ.
-Нүдний харааг хэвийн байлгахад тустай.
-Селен нь эрэгтэй болон эмэгтэй хүний үржлийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж, үргүйдлээс сэргийлнэ. Эрчүүдийн бэлгийн эүйл ажиллагааг идэвхижүүлнэ.
-Жирэмсэн, хөхүүл эх болон нярайн төрөл бүрийн төрөлхийн эмгэг, өвчлөлүүдээс урьдчилан сэргийлнэ.
-Селен нь организмийн эрт хөгширөлтөөс сэргийлнэ.
-Организмд үүсэх хаягдал болон янз бүрийн хорт бодисууд зарим хүнд металлууд(хар тугалаг, мөнгөн ус, цагаан алт) ба токсиныг гадагшлуулна. Зарим эмийн хорыг бууруулна.
-Арьс, үс ба хумсны эрүүл байдлыг хангана.

Селений организмийн хэвийн байдлыг хангах хоногт хэрэглэх хэмжээ:
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмжөөр бидэнд маш бага селен шаардлагатай: эрэгтэй хүн хоногт-70 мкг, эмэгтэй хүн хоногт-55 мкг, хүүхэд-нэг кг жин бүрт нэг мкг хэрэглэхийг зөвлөмж болгож байна.
Үүнд:
Нярай хүүхэд 0 - 6 сар. - 10 мкг/хоногт, 6-аас 12 сар. - 15 мкг/ хоногт
Хүүхэд 1-ээс- 6 нас - 20 мкг/ хоногт, 7-оос- 10 нас - 30 мкг/ хоногт
Өсвөр насны эрэгтэй хүүхэд 11-ээс 14 нас - 40 мкг/ хоногт
Охид 11-ээс 14 нас - 45 мкг/ хоногт
Эрэгтэй 15 –аас- 18 нас - 50 мкг/ хоногт
19 нас ба түүнээс дээш - 70 мкг/ хоногт
Эмэгтэй 15 –аас- 18 нас - 50 мкг/ хоногт
19 нас ба түүнээс дээш - 55 мкг/ хоногт
Жирэмсэн эх – 65-аас 200 хүртэл мкг/ хоногт
Хөхүүл эх – 75-аас 200 хүртэл мкг/ хоногт
Хэрэглээний дээд хэмжээ - 400 мкг –ийг хоногт хэрэглэж болно.

Селен агуулсан бүтээгдэхүүнүүд:
Селен нь олонхи ургамлын болон амьтаны гаралтай бүтээгдэхүүнүүдэд илүүтэй агуулагдана. Үүнд: далайн загас болон далайн бүтээгдэхүүнүүд ялангуяа осьминог, краб, кальмар, сельд ба далайн байцаа, далайн давсанд их байдаг. Мөн мах болон малын дотор гэдэс (элэг, бөөр, зүрх), үр тарианы бүтээгдэхүүнүүд: улаан буудайн соёлж, бүхэл үрийн ширхэгтэй гурил, хэвэг, хар будаа, овьёос, эрдэнэшиш зэрэг ургамлууд, улаан лооль, сармис, дрожж, мөөг, өндөг, оливийн тосонд ч агуулагдах боловч боловсруулалтын явцад селений хэмжээ байга буурч байдаг. Гэхдээ хөрсөнд агуулагдах хэмжээнээс ихээр шалтгаална. Харин нярай хүүхэд эхийн сүүгээр дамжуулан селен авах ба эхийн сүүнд үнээний сүүнээс хэд дахин илүүтэй агуулагдана.

Селений дутал нь :
Организмын селений дутагдал нь янз бүрийн өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлэн маш хүнд үр дагаварт хүргэж болно. Сул дорой байдал, сэтгэл гутрал, бэлгийн үйл ажиллагаа болон хөдөлмөрлөх чадвар доройтох, арьс, зүрх судасны, хавдар судлалын өвчин, харааны саад тотгор, бусад олон өвчин биед селен дутагдлын үр дүн үүсч болно. Ялангуяа селен дутагдал эхийн сүүгээр хооллох боломжгүй нярай (ялангуяа хөвгүүд) өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, таагүй экологийн нөхцөл байдалд оршин суугчдад илүүтэйгээр ажиглагддаг. Селений дутагдалаас гаргах хамгийн сайн арга бол сайн хоол тэжээл юм. Селен агуулсан биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх тохиолдолд эмчээс зөвлөлгөө авах хэрэгтэй.

Эрдэм шинжилгээний академийн анагаах ухааны доктор Э.Эрдэнэцогт

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0