Б.Ариун-Уянга


Өдөрт хамгийн их ачаалалтай байдаг эрхтэн бол хөл

hi

Өдөрт хамгийн их ачаалалтай байдаг эрхтэн бол хөл. Хөлөнд хүний бүх мэдэрлийн судас байдаг учир өдөр тутамдаа хөлөө амарааж, цэвэрлэж, алжаалаа тайлж байх хэрэгтэй.

Үүний тулд

  • Зориулалтын далайн давс эсвэл багавтар савантай бүлээн усанд хөлөө дүрж, хатуурсан хэсгийн арьсыг зөөлөртөл ойролцоогоор 15-20 минут дэвтээнэ.
  • Хөлөө арчиж хатаасны дараа ихэвлэн өсгий өлмийд үүсдэг хатуу хэсгийг зориулалтын үрэгчээр үрнэ. Дахин бүлээн усаар зайлж, хатаасны дараа скрабаар массаж хийх маягаар цэвэрлэнэ. Ингэснээр үрүүлийн дутуу үлдээсэн ажлыг, хурууны завсрын хялбархан цэвэрлэж, хөлийн арьсыг зөөлөн болгоно.
  • Дахин зайлаад хатаана. Хумсаа зориулалтын хумсны хутгаар зөв авах нь маш чухал. Хөлийн хумсыг сайн цэвэрлэж зөөлрүүлсний дараа харин тэгш авах хэрэгтэй. Буруу авбал хумс мах руу шигдэж ургах аюултай.
  • Будаг арилгагчаар хуучин будагныхаа үлдэгдэлийг цэвэрлэсний дараа хэсэг амрааж байгаад хумсаа зориулалтын хуурайгаар өөлнө. Дараа нь зориулалтын сойзоор цэвэрлэнэ.

Аль болох цэвэр даавуун оймс өмсөж, өдөр тутамдаа унтахын өмнө хөлөө угааж байх хэрэгтэй" гэж зөвлөгөө өглөө.

ЭХ СУРВАЛЖ: Ulmei care center page

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0