М. Учрал


Xөлбөмбөг: Икер Касильяс сонгуульд өрсөлдөнө

hi

Испанийн хөлбөмбөгийн шигшээ багт олон жил зүтгэсэн, нэрт хаалгач Икер Касильяс их спортоо орхиж, зүтгэлтэн болохоор зориг шулууджээ.

“Порто” клубын Ерөнхийлөгч Хорхе Нуно Пинто да Кошта ахмад хаалгачийг их спортоо орхих болсныг хэвлэлийнхэнд баталсан юм. Энэ жил 38 настай хаалгач эр Испанийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсныг өнгөрсөн даваа гарагт зарласан. Үүний дараа Пинто да Кошта бээлийгээ хананд өлгөж байгааг нь олон нийтэд мэдэгдлээ.

“Порто”-гийн Ерөнхийлөгч Пинто да Кошта И.Касильясыг зодог тайлж буйг зарлав

И.Касильяс 2010 онд ДАШТ-д түрүүлсэн юм

И.Касильяс өөрийн твиттэр хуудсандаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо зарласан. Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард зүрхний шигдээсээр эмнэлэгт хүргэгдсэнээс хойш талбайд дахин гараагүй билээ. Хэдийгээр талбайд гараагүй ч “Порто”-гийн дасгалжуулагчийн албанд тусалж байсан юм.

И.Касильясыг Испанийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөнө гэх цуурхал хэдэн сарын өмнө тарсан. Түүнийг одоогийн Ерөнхийлөгч Луис Рубиалестай таарамжгүй харилцаатай, тиймээс сонгуульд түүний эсрэг өрсөлдөнө гэж таамаглаж байсан юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0