М. Учрал


Английн Премьер лигийн улирлын тоглолтууд ирэх сараас эхэлнэ

hi

Английн Премьер лигийн улирлын тоглолтууд ирэх зургадугаар сарын 17-ноос “Астон Вилла”-“Шеффилд Юнайтед”, “Манчестер Сити”-“Арсенал” клубүүдийн тоглолтоор эхлэхээр болжээ. Премьер лигийн улирлын 92 тоглолт дутуу байгаа бөгөөд бүх тэмцээнийг танхимын үзэгчгүйгээр зохион байгуулж, “Sky Sports”, “BT Sport”, “BBC Sport” суваг бoлон “Amazon Prime” үйлчилгээгээр шууд дамжуулна. Премьер лигийн тэмцээнүүдийг 1992 оноос зохион байгуулж эхэлснээс хойш “BBC Sport” суваг анх удаа дөрвөн тэмцээнийг шууд дамжуулах гэж буй нь энэ ажээ. Харин “Sky Sports” сувгийн хувьд 64 тэмцээнийг дамжуулах юм байна. 

Премьер лигийн улирлын тоглолтуудыг цар тахлын улмаас гуравдугаар сарын 13-нд зогсоосон бөгөөд гуравдугаар сарын 9-нд “Лестер Сити”-“Астон Вилла” клубийн тоглолт 4-0 онооны харьцаатайгаар дууссанаас хойш 100 хоногийн дараа дараагийн тоглолт болох гэж буй нь энэ юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0