М. Учрал


Р.Пүрэвдагва: Бөхдөө хайртай ард түмнээсээ уучлалт гуйж, хүлцэл өчиж байна

hi

Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын их баяр наадамд зургаан даван шөвгөрсөн улсын арслан Р.Пүрэвдагва өнөөдөр/2020.09.15/ өөрийн допингийн шинжилгээний хариутай танилцлаа.

Хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Урд шөнө хөдөөнөөс ирээд шинжилгээний хариутайгаа танилцлаа. Хориотой эмийн жагсаалтанд 300 гаруй бодис байдаг юм байна. Харин миний шинжилгээнээс энэхүү жагсаалтанд багтсан хориотой бодис илэрсэн гэж мэдэгдлээ. Аймгийн арслан цолтойгоосоо хойш л хоёр хөлөндөө бэртэлтэй, өвдгөвчтэй барилдаж ирсэн. Ард түмнээ хүндлээд цолоо ахиулах гээд өдийг хүртэл шударгаар бэлтгэл сургуулилтаа хийж ирлээ.

Сүүлийн хоёр, гурван жил хоёр хөлний маань бэртэл сэдэрч, энэ хавар их эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний явцад мэдэхгүй байдлаасаа болж л хориотой эмийн жагсаалтанд багтсан бодисыг хэрэглэж, алдчихсан, уначихсан юм байна л даа. Үнэхээр гэмшиж байна. 100 жилийн ой болохдоо холбогдуулаад бөх болгон бэлтгэлээ сайн базааж байна. Би хэзээ ч санаатай ийм зүйл хийхгүй. Солонгос эмч нарт үзүүлж харуулахад хагалгаа хийж, гурван жил хөл дээрээ алхахыг минь хориглож магадгүй гэсэн. Гэхдээ хөл минь тасарч, хугараагүй л бол ард түмнээ хүндлээд барилдана гэж энэ хүртэл явлаа.

Залуу бөхчүүд, дүү нар, өрсөлдөгч нар минь санамсар болгоомжгүй байдлаасаа болж ийм байдалд оров. Үнэхээр өөртөө итгэж чадахгүй хэцүү байна. Бөхдөө хайртай ард түмнээсээ уучлалт гуйж, хүлцэл өчиж байна" гэлээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1