Т.Даваасамбуу


FIBA: Ах дүү хоёр MGL3X3-2020 лигт түрүүллээ

hi

    Цар тахал дэгдсэнээс хойш нам гүмхэн байсан спортын ертөнц сэрж, дэлхийн өнцөг булан бүрт спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдаж эхэллээ. Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн 2019-2020 оны улирлын аваргын төлөөх цуврал тоглолтууд үргэлжилж байна. Энэ удаа эрэгтэй, эмэгтэй 12 баг аваргын төлөө өрсөлдөж байгаа юм. Тэдгээрийн дотор Токиогийн олимпийн эрхийн бичгээ авсан мэргэжлийн баг тамирчид багтаж байгаа юм. Монголын өсөж буй тамирчин Онолбаатарын Хулан “Талбай дээр эргэн ирсэн нь үнэхээр сайн байсан. Талбайгаа үнэхээр их санасан байсан” хэмээн ярьлаа. Жилийн өмнө Азийн Клубуудын аваргыг хамт хүртэж байсан ах дүү хоёр энэ удаа MGL3X3-2020 лигт түрүүлсэн нь онцлох явдал болж байна. Хулангийн ах, Онолбаатарын Энхбаатар нь Сансар ММС Энержи багт тоглодог. "Тэмцээний онцлох зүйл бол ах маань эрэгтэйчүүдийн төрөлд Супер финалд түрүүлсэн явдал юм. Энэ нь манай гэр бүлийн хувьд хамгийн сайхан мөч байлаа. Ахтайгаа хамт алтан медалийн эзэд болоод зогсож байх үнэхээр сайхан байсан. Бидний хувьд гайхалтай мөч" хэмээв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

FIBA: Ах дүү хоёр MGL3X3-2020 лигт түрүүллээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0