М. Учрал


Хакүхо коронавирусийн шинэ төрлөөр халдварлажээ

hi

    Японы сүмогийн холбооноос их аварга Ёкозүна Хакүхо коронавирусийн шинээр бүртгэгдээд буй төрлөөр халдварласан талаар мэдээлжээ.

Японы сүмогийн холбооноос мэдээлснээр Ёкозүна Хакүхо юм үнэртэхгүй байсан тул 4-нд эмнэлэгт коронавирусийн ПГУ-ын шинжилгээнд хамрагдаж, 5-ны өглөө эерэг гарсан байна.

Сүмогийн холбоо 5-ны өдөр Хакухотой ойр байдаг Миягино дэвжээний бөхчүүдийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулаад байгаа аж. Хакүхо өнгөрсөн жилийн хавар 44 дэх ялалтаа байгуулж, түүхэн дэх хамгийн олон ялалтын эзэн болсон. Хакүхо долоодугаар сарын тэмцээнд баруун өвдгөө гэмтээж, наймдугаар сард хагалгаанд орсон билээ. Сүмогийн холбооны шүүлт хариуцсан ояката Исэгахама “Аваргууд зодоглохгүй нь тун харамсалтай. Гэхдээ гэмтэлтэй байгаа учир ямар ч арга алга. Тэд өөрсдөө хүслээрээ тэмцээнд зодоглоогүй хэрэг биш. Нэгдүгээр сарын тэмцээнд эрүүл энх барилдахад болно” гэж мэдэгдэж байсан юм.

Хаха 0 0 Таалагдсан 2 Гунигтай 10 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3