Ч.Хүрэлбаатар: СААРАЛ ЖАГСААЛТ-д дагсан хориг, санкц байхгүй учраас пайнагтуулаад ханш дээш нь хөөрөгдүүлээд байх шаардлага байхгүй болов уу

hi

Монгол улс "Саарал жагсаалт"-д орсон асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.  

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: "...Монгол улс ФАТФ буюу мөнгө угаах, терроризмын эсрэг байгууллагаас гаргадаг СААРАЛ ЖАГСААЛТ-д орсон. Бидний хувьд юунаас болоод оров гэдэг асуулт нэлээд олон талаас яригдаж байна. Яг нуулгүй хэлэхэд буруу бодлого, буруу үйлдлүүд Монгол улсыг СААРАЛ ЖАГСААЛТ-д оруулсан. Буруу бодлого, буруу үйлдлүүдэд дасан зохицсон. Үүнтэйгээ нийцэж тайван амьдардаг болсон. Засах ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар байгаад өнөөдрийн энэ байдалд хүрсэн. Хамгийн гол нөлөөлсөн зүйл нь ил тодын хууль. Тэгэхээр одоо бид нар яах вэ гэдэг асуулт байна. Нуулгүй хэлэхэд өнгөрсөн хугацаанд Монгол улсын эдийн засгийн дархлааг бий болгох ажлыг нэлээн сайн хийсэн. Монгол улсын вальютын нөөц 3.8 тербум а.доллар байна. Нэг тербум доллар байсан үе нь 20 гаран жилийн өмнө. Өртэй байсан бол ирээдүй өв сан гээд та бүхэнд 310 тербум мөнгө хуримтлуулаад байна гэсэн энэ мөнгө 363 тербум төгрөг цуглуулаад байж байна. 2018 онд төсөв ашигтай, 2019 онд төсөв давж биелэх горьдлоготой явж байна. Эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил 7.2, энэ жил 7.3-тай байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Монгол улсын эдйин засгийн дархлааг бий болгох гэж явж байна. Нэг багахан шиг эдийн засгийн савалгааг даваад гарчих эдийн засгийг бий болгох, Монгол улсыг тогтвортой хөгжих ийм боломжыг бий болгохоор чармайж ажилласан. Одоогоор энэ СААРАЛ ЖАГСААЛТ-д дагсан хориг, санкц байхгүй учраас Монгол улсад бүрэлдээд бий болсон байгаа дархлаа, эдийн засгийн төлөв байдал, экспортын орлогын байдал зэргийг харахад сандраад ч юм уу, пайнагтуулаад ханш дээш нь хөөрөгдүүлээд байх шаардлага байхгүй болов уу гэж бодож байна. Мэдээж бид жагсаалтад орчлоо яах вэ гэдэг асуулт гарч байгаа. Та бүхэн санаж байгаа бол Монгол улс Европын ХАР ЖАГСААЛТ-д орсон. Тэр үед Засгийн газар шийдвэр гаргаж 20 гаруй хоногын дотор гарч байсан. Бүтэнсайн өдөр Ерөнхий сайд богино хугацаанд Монгол улсын энэ жагсаалтаас гаргах тодорхой төлөвлөгөө гаргаж, идэвхитэй ажиллах үүрэг даалгавар өгсөн ажиллаж байна..." гэв. 

Хаха 1 2 Таалагдсан 8 Гунигтай 1 Нүдний булай 4 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0