Б.Лхагвасүрэн: СААРАЛ ЖАГСААЛ-д орлоо гээд ямар нэгэн хориг арга хэмжээ ав гэж гишүүн улсуудаасаа шаардахгүй

hi

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэг хийх, саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор холбогдох хүмүүсийн мэдээллийг сонсжээ. Хурлын дараа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, санхүүгийн зохицуулах хорооны дарга Даваасүрэн нар мэдээлэл өглөө.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: "...Монгол Улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх олон улсын байгууллагад 2004 онд элссэн. Хамгийн сүүлд Харилцан үнэлгээний банк буюу есөн хүний бүрэлдэхүүнтэй банк манай улсын 2013-2016 оны үйл ажиллагаан дээр үнэлгээ хийсэн. Ингээд мөнгө угаах, терроризмтой тэмцэх олон улсын байгууллагын хяналтад оруулсан. Энэ сарын 18-нд зарлаж байгаа процесс бол албан ёсоор зарлаж байгаа гэсэн үг. Манай улсыг цаашдаа дөрвөн үйл ажиллагаан дээр анхаарах ёстой гэсэн. Тухайн байгууллагаас гишүүн орнууддаа мэдэгдэл хүргүүлсэн. “СААРАЛ ЖАГСААЛ-д орлоо гээд ямар нэгэн хориг арга хэмжээ ав гэж гишүүн улсуудаасаа шаардахгүй” гэсэн мэдэгдэл хүргүүлсэн. Тиймээс олон нийтийн яриад байгаа олон улсын төлбөр тооцоо зогсох, карт үйлчлэхгүй байх, манайд валют орж ирэхгүй байна гэсэн болгоомжлол байхгүй. Учир нь 2017 онд манай улс хяналтад орсноос хойш харилцаж байсан банкуудаас харилцаагаа зогсоосон. Одоо цөөхөн хэдэн банктай харилцаж байгаа. Энэ банкууд мэдэж байгаа, хяналтад байгаа гэдгээр харилцаж байгаа учраас үүн дээр нэмж эрсдэл гарахгүй гэж Монголбанк үзэж байгаа. Мөн манай эдийн засаг 6.7 хувиар өссөн. ОУВС, Дэлхийн банк энэ өсөлтийг өөрчлөгдөхгүй байх гэж төлөвлөж байгаагаа мэдээлсэн. Мөн төсөв ашигтай, худалдааны тэнцэл нэг тэрбумын ашигтай, валютын нөөц нэмэгдэж байгаа зэрэг нь эдийн засагт ямар нэг доргио үүсгэхгүй гэж үзэж байгаа..." гэв.

Хаха 2 4 Таалагдсан 2 Гунигтай 23 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0