М. Учрал


“Рио Тинто” Монголд 305 сая ам.долларын татвар төлжээ

hi

    “Рио Тинто” өнгөрсөн онд 7.6 тэрбум ам.долларыг дэлхийн улс орнуудад татварт төлсөн талаар тус компаниас гаргасан тайлан мэдээнд онцолсон байна. Татварын дийлэнхийг буюу 6.2 тэрбумыг Австралид, 311 саяыг Чилид, 305 саяыг Монголд, Канадад 291 сая, АНУ-д 178 сая,  Их Британид 117 сая, Өмнөд Африкт 80 сая ам.долларыг  төлсөн байна.  Түүнчлэн тайланд дурдсанаар, өнгөрсөн оны байдлаар “Рио Тинто” компани үйл ажиллагаа явуулж буй улс орнууддаа  45.1 тэрбум ам.долларын эдийн засгийн шууд хувь нэмэр оруулсан аж. Тус компанийн Санхүүгийн албаны захирал  Якоб Стаусхолм “Бидний төлж буй татвар бүс нутгийн эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг” гэдгийг онцолсон байна. 

“Рио Тинто” өнгөрсөн 2018 онд дэлхийн улс орнуудад 6.6 тэрбум ам.долларыг ашигт малтмалын нөөц ашигласны татварт төлсөн. Үүнээс  308 сая ам.долларыг манай улсад төлж байв. Үүнээс гадна “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак уул уурхайн салбарт хөрөнгө оруулагч компаниудад тулгамдаж буй асуудлаар үндсэрхэг үзэл болон дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханшийн тогтворгүй байдлыг нэрлээд байна.

Эх сурвалж: Riotinto

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1