М. Учрал


Энэ онд газрын тосны ханш 30 ам.доллароос хэтрэхгүй

hi

    ОХУ-ын Эрчим хүчний яам энэ онд газрын тосны ханш баррель тутамдаа 30 ам.доллароос хэтрэхгүй гэсэн таамаг дэвшүүлжээ. Тус улсын Эрчим хүний сайд Александр Новак ОПЕК-ийн орнуудын тохиролцоо хэрэгжиж эхэлсний дараа газрын тосны үнэ өснө гэсэн хүлээлт байсан ч ойрын хугацаанд мэдэгдэхүйц өсөлт ажиглагдахааргүй байгааг онцолжээ. Нийлүүлэлт хэрээс хэтэрч хахсантай уялдан арилжаа хийгч, нэрэгч, дэд бүтцээр хангагч ком­паниуд түүхий тос хадгалах шинэ арга эрэлхийлж, Европ тивийн нефтийн худалдааны зангилаа цэг, дамжуулах шугам дагуух ачааны жижиг онгоцуудад хүртэл таваар нөөцөлж байна. “West Texas Inter­ meditate” газрын тос дамжуулах цэг Оклахома мужийн Кушинг дахь хадгалах савууд дүүрээд байгаа юм. “Коронавирусийн цар тахлын улмаас бензиний хэрэглээ муудсантай уялдан дэлхий даяар, ялангуяа АНУ-­д газрын тосны бэлэн нөөц хурдацтай ихэссээр байгаа нь үнэ унахад хүргэсэн” хэмээн шинжээчид үзэж байна.

Түүнчлэн  ОПЕК олборлолтоо бууруулж эхэлсэн ч эрэлт ихсэх мөдгүй учраас үнэ буурна гэдэгтэй олон хүн санал нийлж байна. Одоогоор “Brent” маркийн газрын тосны ханш долоо хоногийн дотор 24 хувиар үнэ алдаад байна. Газрын тосны ханш ийнхүү буурч байгаа нь манай улсад ч ихээхэн нөлөө үзүүлж буй .Энэ онд манай улс 890 мянган тонн газрын тос олборлож экспортод гаргахаар төлөвлөсөн. Үүнээс нийтдээ 335.6 тэрбум төгрөгийн орлого олж улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцсон юм. Гэвч энэ сарын 15-ны байдлаар дөнгөж 65.4 мянган тонн газрын тос олборложээ. Үүнийхээ 46.1 мянган тонныг нь экспортолж 21.3 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулсан байна.

Хэдийгээр манайх газрын тос экпортолдог ч ОХУ-аас шатахуунаа 100 хувь худалдан авдаг орны хувьд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ хямдарсан нь боломж юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0