М. Учрал


Зэсийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг таван улс

hi

Одоогоор АНУ-ын Геологийн судалгааны байгууллагын хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд Чили, Австрали, Перу, Орос, Индонези гэсэн таван улс зэсийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлж байна.

Чили- Тус улс зэсийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг бөгөөд өнгөрсөн 2018 оны байдлаар 170 сая тоннын нөөцтэй гэж гарчээ. Чилийн хувьд үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт, нөөцөөрөө гуравт бичигддэг Перугаас бараг хоёр дахин их нөөцтэй байна. Зөвхөн тус улс зэсийн нөөцөөрөө дэлхийн хэрэглээг 100 орчим жил хангахаар ажээ.

Австрали- Дэлхийн зэсийн 13 орчим хувийг буюу 88 сая тонныг Австрали Улс эзэмшдэг. Тус улс зэсээс гадна хар тугалга, алт, цайрын асар их нөөцтэй.

Перу-Тус улсын зэсийн нөөц 83 сая тонн. Нөөцийн дийлэнх нь Антамина, Токуепала, Серро Верде, Кужоне, Тинтая гэсэн хэдхэн уурхайд бий. 

ОХУ-Хэдийгээр тус улс үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүрт ороод байдаггүй ч нөөцөөрөө дөрөвдүгээрт бичигдэж байна. ОХУ-ын зэсийн нөөц 61 сая тонн.  Зэсийн нөөцийн дийлэнх нь Сибирт бүртгэгджээ.

Индонез-Зүүн өмнө Азийн энэ улс 51 сая тонн зэсийн нөөцтэй.  Индонезид алт болон зэсийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт бичигддэг уурхай бий.

Харин манай улс зэсийн нөөцөөрөө дэлхийд 15 дугаарт бичигдэж байна. Манай орны 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд 8000 гаруй илрэл бүртгэгдсэн байдаг. Үүнд алтны 1619,  мөнгөний 227 мянга, зэсийн 36.3 сая, төмрийн хүдрийн 660 сая, цайрын 5.9 сая, нефтийн 250 сая орчим тонн нөөц батлагдаад буй. Мөн нүүрсний 175 тэрбум тонн таамаг нөөцтэй. Эдүгээ 9.8 тэрбум тонн нөөц баталгаажсан. Монгол оронд 15 сав газарт нүүрсний 300 гаруй орд бий.
Ураны нөөц, баялгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг орнуудын  тоонд Монгол Улс зүй ёсоор ордог. Одоогоор 74 мянган тонн ураны геологийн нөөцийг Монгол Улсын Эрдэс баялгийн санд бүртгэж аваад байгаа аж.  Гэхдээ энэ бол зөвхөн батлагдсан нөөц. Олон улсын атомын энергийн агентлаг, Эдийн засгийн хамтын ажиллагаа, Цөмийн энергийн агентлагаас гаргадаг 2009 оны Улаан номын мэдээллээр манай улс ураны нөөцөөр дэлхийд эхний 16-д, Азид зургаад орж байгаа юм.

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0