Т.Даваасамбуу


Australian Financial Review: Монголын Засгийн газар Оюутолгойн далд уурхайн төслийг зогсоохоор төлөвлөж байна

hi

     Дэлхийн зэс, алтны хамгийн том төслүүдийн нэг Оюутолгойн далд уурхайн төслийг Монголын Засгийн газар зогсоох болон хөгжүүлэлт, эдийн засгийн төлөвлөгөөг өөрчилж болзошгүй талаар дэлхийн томоохон хэвлэлүүд онцолжээ. Монголын Засгийн газар Канадын “Turquoise Hill Resources” компанид Оюутолгой дахь одоо байгаа уурхайн гүний өргөтгөлийг зохицуулах 2015 оны хэлэлцээрийг дагаж мөрдөхгүй бол өөрсдийн эрх мэдлийг ашиглан гэрээг цуцлах болно гэж анхааруулсан талаар “Financial times” мэдээлжээ. Уг гэрээ нь Дубайн гэрээ гэдгээрээ олон танигдсан бөгөөд Рио Тинтогийн гүйцэтгэх захирал асан Жан Себастьян Жак, Монгол Улсын Ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэг нар байгуулж байсан. Монголын талаас томилогдсон ажлын хэсэг "Рио Тинто нөхцөл байдлыг бодитой үнэлж, ажлын хэсгийн саналыг хүлээж авахгүй бол бид дээр дурдсан баримт бичгийг нэг талт цуцлах мэдэгдлийг албан ёсоор хүргүүлэхээс өөр арга байхгүй" гэдгийг онцолжээ.Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төсөл нь тухайн улсад эдийн засгийн хувьд ашиггүй бол түүнийг үргэлжлүүлж болох эсэхийг нягталж, үнэлэх шаардлагатай гэж мэдэгдсэн” талаар Туркойз Хилл мөн мэдэгдэлдээ дурджээ.

Монгол Улс 2015 онд байгуулсан гэрээний дагуу төслийг зогсоох бүрэн эрх мэдэлтэй байж болох энэ нь маш олон эрсдэл дагуулахаар байгаа юм. Оюу Толгой гэрээг цуцлах тухай улс төрчдийн амнаас өмнө нь олонтаа гарч байсан.

Төслийн өргөжүүлэлт буюу далд уурхайн бүтээн байгуулалтад одоогоор 6,75 тэрбум буюу долоон тэрбум орчим ам.долларыг зарцуулаад байгаа. Энэ нь 2016 онд төлөвлөж байснаас 1,5 тэрбум ам.доллароор илүү байгаа юм. Монголын Засгийн газар уг төслийн алдагдал нэмэгдэх нь эдийн засгийн үр шимийг бууруулна гэж үзэж байгаа юм. Энэ мэдээ гарсны дараа компанийн хувьцаа сарын хугацаанд хамгийн доод түвшиндээ хүрч, 20 гаруй хувиар буурсан байна. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Туркойз Хиллийн хувьцааны ханш 21,4 хувиар буурч 11,38 ам.долларт хүрсэн бол Торонтогийн хөрөнгийн бирж дээр 24 хувиар буурч 13,88 канад долларт хүрсэн байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3