Ж.Батдорж


Энэ сарын хоёрныг хүртэл 6.8 сая тонн нүүрс экспортолжээ

hi

Он гарсаар энэ сарын дөрвөн хүртэлх хугацаанд 322.4 мянган тонн зэсийн баяжмал, 6.8 сая тонн нүүрс экспортолсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээллээ.

БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт нэвтэрч буй нүүрс болон баяжмал тээврийн автомашины тоог 50 болгож хязгаарлаад байгаа гэв.

Дөрөвдүгээр сарын хоёрны өдрөөс нүүрс тээврийн цөөн тооны автомашин нэвтрүүлж эхэлснийг манай сайт мэдээлсэн. Үүнээс хойш тус боомтоор өдөрт нүүрс тээврийн100-аас доош тооны автомашин гарч байгааг “SXCoal” өчигдөр мэдээндээ дурьджээ.

Өмнөговь аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу дөрөвдүгээр сард уурхайн ажилчдын ээлж солилтыг түр зогсоож, ажилчдыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлж байгаа ажээ. 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх