Э.Намуун


Увиагүй "Уулс Заамар" ХХК үйл ажиллагаагаа явуулсаар байна

hi

   2020 оны 4-р сарын 16-ны шөнө 23 цагийн орчим гэр бүлийн хоёр, дөрвөн настай охины хамт Төв аймгийн Хайлааст 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах "Уулс Заамар" ХХК-ын орон нутгийн замтай нийлэх нөхөн сэргээлт хийгдээгүй гэрэлтүүлэггүй замаар явж байхдаа осолдон амь эрсэджээ.

НӨХӨН СЭРГЭЭЛТЭЭ ХИЙГЭЭГҮЙ, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАДАГГҮЙ  “Уулс Заамар” ХХК гэж ямар компани вэ?

Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Уулс Заамар ХХК-ийг Ёндонзундуйгийн Батбаатар зуун хувь эзэмшдэг. Анх 2005 онд алт олборлолт явуулах зөвшөөрлийг авч Хайлааст багын туул голын дэнж, заамрын эх, урд дэлэнгийн хоёр газар, урд дэлэнгийн дэнж, дунд галт, заамарын эх хоёрын хоёр газар гэсэн найман талбайд нийт 1800 гаруй га талбайд алт олборлолт явуулдаг юм. Өөрөөр хэлбэл  Тус компанийн лицензийн хүчинтэй хугацаа 2035 онд дуусах юм. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд заамар нутгийн онгон байгалийг мал бэлчих нь битгий хэл, хүн явах нөхцөлгүй сэндийчиж хэдэн тэрбум төгрөгөөр нь халааслачихаад нөхөн сэргээлт хийж, хашилт хамгаалалтын бүс ч татахгүй явсаар гэр бүлийн хоёр, хамаатны дөрвөн настай охины хамтаар амиа алджээ.

Талийгаач эрэгтэй эмэгтэй хоёр 2-10 насны гурван хүүхэдтэйгээс гадна хэвлийдээ дөрөв дэх ургаа тээж явсан юм. Эмэгтэйн эгч Төв аймгийн заамар сумын ойролцоо хөдөө амьдардаг учир хосууд айлын ямаа самнаж хэдэн төгрөг олохоор тус газарт очжээ.  Ийнхүү 4-р сарын 16-ны шөнө ямаагаа самнаж дуусаад дэлгүүрийн зүг ойр зуурын хүнс цуглуулахаар явах гэхэд нь тус айлын дөрвөн настай охин дагаж хамт явахаар болжээ. Ингээд Туулын гүүр гэх нэршилтэй айлууд төвлөрсөн, дэлгүүртэй газрын зүг явж байхдаа гэрэлтүүлэггүй түнэр харанхуй учир замаасаа төөрч орон нутгийн замтай нийлсэн “Уулс Заамар” ХХК-ийн ухсан хашилт хаалтгүй нүх рүү улаан өнгийн приус-20 маркийн машинтай унаж осолдсон юм.

Дөрөвхөн настай бяцхан охиноо алдсан эцэг эхийн сэтгэлийн шаналал, ээж, аав асран хамгаалагчаа алдсан 2-10 насны гурван хүүхдийн өнчирлөөс үүсэх тэдний ирээдүй хариуцлагагүй уул уурхайн компаниас болж хорвоод дуу хадаан төрөх энхрий ураг хүртэл хохирсон юм.

"Уулс Заамар” ХХК нэг хүний амийг таван сая төгрөгөөр үнэлсэн гэх албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач охины ар гэрт “Уулс заамар” ХХК-ийн өмгөөлөгч Д.Баттулга мөнгө амалсан тул ярилцлага өгөхгүй амаа хаалгасан гэх мэдээллийг бидэнд өгсөн юм. Мөн дээрх албан бус мэдээллийг батлан талийгаач 4 настай охины ээж ажил явдлын зардал гэж 15 сая төгрөг авсан гэдгээ бидэнд хэлсэн. 

Талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдсоны дараа мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс Туг.мн сайт “Уулс Заамар” ХХК-ийн удирдлага, албаны хүнтэй холбогдож нөхцөл байдлын талаар тодруулах олон удаагийн оролдлого хийсэн боловч өмгөөлөгч Д.Баттулга тодорхой хариултыг өгөлгүй “энэ хэргийн талаар ярихгүй..” гэсээр утсаа тасдаж байв.

 
"Уулс Заамар" ХХК

Гурван хүний эрдэнэт амийг 15 саяаар үнэлсэн "УУЛС ЗААМАР" ХХК-ий өмгөөлөгч Д.Баттулга...

Posted by ТУГ.мн on Sunday, May 24, 2020

Хэрэв өмгөөлөгч хүн хэргийн нөгөө талд мөнгө амласан бол хуульчийн ёсзүйг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Үүнийг  ёсзүй хариуцсан байгууллагууд анхаарах нь зүйн хэрэг.

Эрүүгийн хуулийн 21-ын  14-р зүйлийн 2-т зааснаар

-Прокурор, эсхүл өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан бол хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 4 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0