Б.Ариун-Уянга


Хуульч Б.Ган-Очир жүжигчин Б.Амарааг дахин халз тулаанд дуудлаа

hi

       АН-ын гишүүн, хуульч Б.Ган-Очир жүжигчин Б.Амарсайханг дахин халз тулаанд дууджээ. Тэрээр өмнө нь мөн жүжигчин Амараагаас дутахааргүй уран илтгэгч гэдгээ харуулж байсан удаатай. Тэгвэл энэ удаа дахин “Хар жагсаалтыг Ардчилсан Монгол ялна. Хар тамхийг Ардчилсан Монгол ялна. ЖДҮ-чдийг Ардчилсан Монгол ялна” хэмээн гишүүний хувьд намынхаа бодлого, үзэл баримтлалтыг тууштай тэмцэж буйгаа илэрхийлсэн байна. Ингээд түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

....Би Монгол Улсын анхны Ерөнхий сайд сайн ноён хан Намнансүрэнгийн удам. Миний өвөг эцэг 109 жилийн тэртээ манжийн дарлалд тарчилсан Монгол Улсаа чөлөөлөх үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагчийн нэг.

Намайг Ган-Очир гэдэг

Би АН-ын гишүүн

Би жүжигчин биш ерөөсөө жүжиглэж ч чадахгүй

Би мөнгө төлсөн бүхэнд үйлчилдэггүй

Би “ЖДҮ”-чдийг өмөөрч чадахгүй

Би хар жагсаалтыг өмгөөрч чадахгүй

Би 60 тэрбумаар төрөө зарсан наймаачдыг өмөөрч чадахгүй

Төрийн тугандаа тангараг өргөчихөөд худлаа хэлэхийг

Би байтугай Монголын ирээдүй өршөөхгүй

Би намаа цэвэрлэнэ

Би төрөө цэвэрлэнэ

Би амь насаа ч алдахаас айхгүй гэж хэлсэн тэр өнөөх ЖДҮ-чдийг, 60 тэрбумтанг, өнөөх гэмт хэрэгтнүүдтэйгээ багаар минь дэмжээд өгөөч гэж баг зүүчихээд гуйхыг би зөвшөөрөхгүй.

Өдрөөс өдөрт ядуурч байгаа ард түмнээ харахаар

Өр зүрх минь өмөрч байна

Өвөг эцгийн минь тэргүүлж явсан төр аллага, хүчин, авилгын өмнө сөхөрхсөн байхыг үзэж тэвчихгүй

Цөс минь хөөрч байна

Цус минь буцалж байна

Зүрх минь лугшиж байна

Тусгаар Монголын төлөө амиа өргөсөн

Өвгөдийн минь сүнс хилэгнэж байна

Монгол ялна гэсэн монголчуудын уухай замхраагүй байна

Ард түмэн цөхрөх ёсгүй

Агуу эх орончдын тэмцэл мухардах ёсгүй

Ардчилал сөхрөх учиргүй

Манжийн дарлалаас салах гэж боссон тэмцлийн уухай

Монголын авилгачдаас салах гэж дахин цуурайтана

Идэр есийн хүйтэнд Сүхбаатарын талбайд ноцсон

Ерэн оны тэмцлийн гал дахин дүрэлзэж байна

Санжаасүрэнгийн Зоригийн асаасан хувьсгалын бамбарыг

Санаагаа нуусан Монголын попилистуудад атгуулахгүй

Ямаа хүүхэд хоёрыг ялгаж чадахгүй ялзарсан төр

Ядарсан иргэдийнхээ боломжийг хулгайлж баяжихыг тэвчихгүй

Мөхөх төрийг биш

Мандах төрийг дага

Монголын цуу тал хээр нутаг минь дахин цуурайтаж байна

Хар жагсаалтыг Ардчилсан Монгол ялна

Хар тамхийг Ардчилсан Монгол ялна

ЖДҮ-чдийг Ардчилсан Монгол ялна

Концевчдыг, 60 тэрбумчдийг, тендерчдийг гарцаагүй Ардчилсан Монгол ялна

Бидэнд ядуу амьдралаас өөр алдах юм үгүй

Бидэнд эх орон эрх чөлөөнөөс өөр үнэтэй юм үгүй

Гарт минь мөнгө алга

Гэхдээ сэтгэлд минь итгэл байна

Газар сайгүй хонхны дуу цангинан байна

 
Амараа VS Ган-очир

Амараа VS Ган-очир

Posted by Инээцгээе on Saturday, May 30, 2020

А.Амар

Хаха 3 1 Таалагдсан 2 Гунигтай 6 Нүдний булай 4 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 9