Э.Намуун


Б.Сэлмэнбаатар: МУ-ыг таних нэг тэмдэг нь Бурхан шашин, Гандан тэгчилэн хийд юм

hi

Энэтхэг улсад 12 дахь жилдээ суралцаж буй лам Б.Сэлмэнбаатартай Бурхан багш, Буддын шашны талаарх сонирхолтой ярилцлагыг Туг.мн сайт Тугчин буландаа онцлож байна. 

Лам гэж хэн бэ?

Бурханы шашинд өгүүлснээр лам хүнд Гэлэн сахил /эхнэр авдаггүй/, Гэцэл сахил, Гэнэн сахил, Равжун сахил гэсэн дөрвөн сахил санаваар бий.  Гэнэн сахилтай хүмүүн таван зүйл, Гэцэл сахилтай хүмүүн 36 зүйл, Гэлэн сахилтай хүмүүн 256 зүйлийг сахих шаардлагатай байдаг. Эдгээр сахих сахилагаасаа хамаараад лам хүн ямар байх ёстой вэ гэх тодорхойлолт нь гарч ирдэг. Өмссөн хувцас, харагдах байдлаасаа илүү тэр хүн юу сахиж байгаагаар нь бусад энгийн хүмүүсээс ялгаж болно.

Бурханы шашинтан хүн ямар байх, юуг анхаарах ёстой талаар Бурхан багшийн номонд айлдсан байдаг. Бурханы шашин гэдэг нь өөрийн хилэнц бүгдийг номхотгон муу сэтгэлээ дарсан хүнийг бурханы шашинтан гэнэ. Бид хамгийн эхлээд бурханы шашинтан мөн үү, үгүй юу гэдгийг авралд одуулдаг, үгүй эсэхээр мэдэх боломжтой. Бурханы шашинтан “Чухаг дээд гурав” буюу бурхан, ном, хуврага гэх гурван зүйлд аврал одуулдаг юм. Сахил санаваарыг сахиж байна гэдэг нь бие, хэл, сэтгэл гурваар нүгэл хилэнцийг арилгах хэрэгтэй болдог. Үүний нэг аргачлал нь сахил санаваар сахих юм.

Сахил санаваар сахихгүй лам нар байдаг. Үүнд тайлбар өгнө үү?

Хувь хүний өөрийн оюун ухааны чадамж шүү дээ. Бидний 10 жил, их дээд сургуулийн алинд ч сурсан болгон онц сурдаггүй.  Суралцсан хүн бүр сахилга бат сайтай байдаггүйтэй адил. Мэдлэг дутуугаасаа болж алдаа гаргадаг.  Гэхдээ хүн бүр л чадахын төлөө чадах гэж амьдардаг учраас сахил хүртээгүй лам нарыг буруутгаж дүгнэлт хийх ёсгүй. Хувь хүн өөрөө өөртөө дүгнэлт хийж алдаагаа засч байж хэмээн ахиц гардаг.

Монгол Улсад сахил хүртсэн лам нарын нэгдсэн тоо бүртгэл гэж байдаг уу?

Лам нар анх гандан хийдэд орж ирээд хамгийн түрүүнд Хамба ламаас эхний гэнэн сахилыг хүртдэг. Ганц лам гэлтгүй энгийн хүн ч авч болдог. Үүнээс цаашлаад гүнзгийрүүлэхэд бурхан шашны сургаалд үндэслэсэн мэдлэг хэрэгтэй. Энэ мэдлэгийг цогцоор нь мэдэхийн тулд бид Энэтхэг Улсыг зорин суралцаж эх орондоо хэрэгжүүлж иргэддээ хүргэдэг.

Буддын шашин Монголд ямар хэмжээний байр суурийг эзлэж байна вэ?

Буддын шашнаар Монгол Улс дэлхийд №1-т явж байна. Өнгөрсөн оны 6-р сард болсон Азийн Буддистуудын энхтайвны бага хурал Монгол Улсад зохиогдсон. Ингэхэд Энэтхэг болон дэлхийн маш олон орноос хүмүүс ирж оролцсон. Баяр хүргэж бахархаж байгаа тэдгээр хүмүүсээс харахад Монгол Улсад Будда бурханы шашин хэр их хөгжиж байгааг харж болно. Монгол Улсыг таних нэг тэмдэг нь Бурхан шашин Гандан тэгчилэн хийд юм.

Монголчуудад Буддын шашин яагаад хэрэгтэй вэ?

Бурханы шашин чинь өөрөө энэрэл нэгүүслийг голчилж дагаж мөрддөг. Хэрэв бид хоорондоо эвтэй найртай байж чадвал монголд хулгай, дээрэм гэх зүйл огт гарахгүй.

Буддын шашинг шашин гэхээс илүүтэй философийн гүн ухаан гэдэг талаас нь харж чадвал хүн бүр зөв зохистой арга барилаар амьдрах боломжтой юу?

Буддын бурханы шашин гээд байгаа нь бурхан гэдэг үг чинь өөрөө гэгээрсэн, ариуссан гэх утгатай “БУРХА” гэсэн санскрит үгнээс гаралтай. Монголчууд монголчлоод бурхан гэж нэрлэх болсон байдаг юм. Өөрөө өөрийнхөө муу сэтгэлийг дарж ариусан гэгээрсэн хүмүүн төрөлхтний бодит жишээ болсон хүний сургаал номыг нь бид судлан хүндэлж байна. Тэр номонд хүрэх аргачлалыг түмэнд ар иргэддээ зааж байгаа тул хуврагыг мөн хүндлээд БУРХАН, НОМ, ХУВРАГА буюу чухаг дээд гуравт аврал одуулах хэрэгтэй.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0