М. Учрал


А.Отгонбаатар: Ийм арчаагүй зүйлийг тэвчээд амьдарч байгаа бол өөрийгөө БООЛ гэдэгтэйгээ ЭВЛЭР!

hi

"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд, "Буян" компанийн захирал Б.Жаргалсайхан, хуульч Б.Бат-Оргил, жүжигчин Б.Цэцэг, "Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар нар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Батсуурь нарын "Хөгжлийн банк"-наас авсан 33 тэрбум төгрөгийн зээлийн талаар хэвлэлийн бага хурал хийж байна. Нэр дурдагдсан гишүүдийг огцрохыг шаардлаа. 

"Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар: "Өнөөдөр Монголчууд бид дуугарсан нэгнийгээ няц дардаг. Хонгконгод 23 настай залуу тэмцэхэд бацаан минь чи явж оюутныхаа ажлыг хий гэж нэг ч иргэн хэлэхгүй байна. Тэр иргэнтэй нийлээд тэмцэж байна. Эрх чөлөөгөө олохын төлөө Хятадын дарангуйллын өөдөөс сөрж байна. Бид нарын сайн мэдэх Д.Сүхбаатар 21 настайдаа хувьсгал хийхээр гарч ирэхэд нэг ч Монгол хүн татаж буулгаагүй. Бүгд Д.Сүхбаатартай нийлсэн учир өнөөдрийн эрх чөлөө ирсэн гэж итгэдэг.

Харин өнөөдрийн арчаагүй долоогчдын буянд бид тэмцсэн нэгнийгээ татаж унгадаг. Бид ийм арчаагүй ард түмэн болтлоо доройтож байгаа юм. Миний өнөөдөр ярьж байгаа зүйл хэн нэгэн хүн, хэн нэгэн нам, долоогчдод зориулаагүй. Юм ойлгодог хэрсүү иргэд байдаг бол тэмц! Эрдэм мэдлэг гэдэг хүнд тэмцэх эр зориг олгодог болохоос эвлэрэхийг олгодог гэж би боддоггүй.

Толгойд чинь уншиж мэдсэн зүйл байдаг бол ийм арчаагүй зүйлийг тэвчээд амьдарч байгаа бол өөрийгөө эрдэм боловсролтой биш харин энэ хүмүүсийн дарангуйлалд орсон БООЛ гэдэгтэйгээ эвлэр гэж би бодож байна" гэлээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0