Нүүр хуудас Мэдээ Ноён уулынхан шүүх хуралдааны үеэр Засгийн газрынхныг загналаа

Ноён уулынхан шүүх хуралдааны үеэр Засгийн газрынхныг загналаа

Tugmn
Tugmn, TUG.MN

 

Ноён уулын шүүх хуралдаан 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч 39 дахь удаагаа хойшилсон. Учир нь хуралдаанд гуравдагч этгээдээр оролцогч Монгол Улсын Засгийн газраас “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт ирүүлснийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан юм. Шүүхийн дээрхи шийдвэрийг ноён уулаа хамгаалагч үндсэрхэг үзэлтнүүд эсэргүүцэж засгийн газрыг төлөөлж ирсэн төлөөлөгчид рүү үг хэлээр дайрсан ажээ. Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог Ноён уул нь хүдрийн 27.667.378 тонн, алтны 75 942.11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмших Засгийн газрын шийдвэр гарсан. Харин ашиглалтын дөрвөн лицензийг “Сентерра Гоулд” ХХК эзэмшдэг бөгөөд нэхэмжлэгч тал үүнийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байдаг.

 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлСүүлийн үед цахим гэмт хэрэг ихээр гарах боллоо иймд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "Unfriend" ажлыг эхлүүлж байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү