Нүүр хуудас Мэдээ Иргэн Ц: “Мими”хэрэглэдэг жолоочийг хөлөө тайруулахыг харж байсан

Иргэн Ц: “Мими”хэрэглэдэг жолоочийг хөлөө тайруулахыг харж байсан

Tugmn
Tugmn, TUG.MN

Химийн олон нийлмэл найрлагат гарал үүсэл нь тодорхойгүй ихэвчлэн сэргээшийн зорилгоор хэрэглэгддэг гэх “Мими” бодисыг хэрэглэгч байсан иргэн “Ц” манай сайтад ярилцлага өгсөн юм. Тэрбээр Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Шивээхүрэнгийн боомтийн чиглэлд 10 орчим жил нүүрс тээврийн жолоочоор ажиллахдаа дээрхи төрлийн бодисыг тасралтгүй хэрэглэдэг болжээ. Иргэн “Ц” царай болон нэрээ нууцалж ярилцлага өгөх зорилгоо “... энэ төрлийн бодисыг хэрэглэдэг залуусыг нэг өдрийн ч өмнө болов хэрэглэхээс татгалзаарай гэсэндээ ярьж байв.  

БНХАУ-аас гаралтай “мими” гэх нунтаг цагаан бодисыг хилээр орж гарах 11 мянган жолоочийн талаас илүү хувь нь хэрэглэдэг гэж хэлсэн нь хэр зэргийн хор хөнөөлд хүрснийг дүгнэж болохоор. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймаг буюу Ганц модны боомтийг зүглэх нүүрс, баяжмал ачсан машины 30 орчим километрт үргэлжилсэн цуваанд 2-3 хоног дугаарлахдаа унтахгүйн тулд аргагүйн эрхэнд энэхүү сэргээшийг хэрэглэдэг  гэж өөрийнхөө үйлдлийг эхлээд цайруулдаг байж. Заримдаа архи, шар айраг зэрэгтэй хавсран хэрэглэнэ. Нүүрс тээвэр эрчимжсэн цагаас буюу 2008 оноос эхлэн “мими”-гийн хэрэглээ жолооч нарын дунд нэмэгджээ. Архи шиг үнэртэхгүй, тамхи шиг их мөнгө зурцуулахгүй хэмээж өдгөө 20 орчим граммын савалгаатайг 10 мянган төгрөгөөр худалдаалдаг гэв. Хямд дээрээс нь элбэг олдох “мими”-г Монголоос Ганц модонд очсон жолооч бүр худалдаж авна. Олон хоног зовж олсон цөөхөн хэдэн төгрөгөө юаниар арилжиж хил гараад байрлах зочид буудал, халуун ус, хоолны газар, дэлгүүр сэлтэд зарцуулаад үлдсэн мөнгөндөө “мими” дардаг нөхөд ч цөөнгүй гэв.

Өмнөговь аймгийн нүүрс тээврийн боомтуудад өрнөөд буй “мими”-гийн асуудлыг цэгцлэхгүй бол хоёр бүсийн хамтын ажиллагааны өргөн хүрээний ажилд ч сөргөөр нөлөөлөх боломжтой. Ар гэрээ тэжээн тэтгэхээр очсон олон монгол залуугийн эрүүл мэндийг сүйтгэж буй “мими” гийн 90 хувьд нь агуулагдах кафейн хэмээх сэргээш агуулсан, донтуулах бодис нь эрүүл мэндэд маш хортой бөгөөд олон хоног нойргүйдүүлж бүр сүүлдээ дасал болж сэтгэцэд нөлөөлж, тархины наалданги , булчингийн сулрал үүсгэж, аажмаар үхэлд хүргэдэг хэмээн аж. Үүнийг хэрэглэсэн этгээдийн Эрүүгийн хуулийн дагуу 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх бөгөөд биедээ авч явсан тохиолдолд 5 жилээр хорих санкцтай ажээ.

Үхэлд хүргэж болзошгүй  мими зарж байгаа мэдээллийг хуулийн байгууллагад өгч бусдыг болзошгүй эрсдэлээс хамгаалъя

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү