Нүүр хуудас Мэдээ Салхитын ордын тусгай зөвшөөрлүүдийг цуцаллаа

Салхитын ордын тусгай зөвшөөрлүүдийг цуцаллаа

Tugmn
Tugmn, TUG.MN

Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Зандашатар сайд, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгуулжээ.

Засгийн газрын хэвлэлийн албанаас "Тус аймгийн Гурван сайхан суманд байдаг алт мөнгөний маш том орд" болох "Салхитын орд"-ыг 2043 он, 2047 онууд хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцаллаа.

Монгол улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн, татвараа нуун дарагдуулсан гэх Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн удирдлагууд нь хөрөнгө оруулалт дээрээ маргаж хууль, шүүхийн байгууллагатай жилийн турш маргаантай явсан билээ.

Зөвхөн мөнгө гэхэд 770 мянган тн батлагдсан нөөцтэй тус орд алт газрын ховор металлтай. Эрдэс баялгийн гарцаа нуух замаар олборлож ирсэн энэ компанийн 154 мянган тн хүдэр экспортонд гарах гэж байхад нь зогсоожээ.

Одоо уурхай дээр байгаа овоолго гэхэд 100 сая долларын хүдэр байгаа юм. 200-аад метрийн гүн ухах уурхайг одоогоор 60 гаруй метр гүн ухсан байна" гэлээ.

Хаха 1 11 Таалагдсан 3 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл"Малчин эмэгтэйчүүдийг ажилд авна" гэх зар тавьж бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр “ЭМОН” бизнес центрийн эзэн "Э"-г шалгаж байна
Дараагийн нийтлэл 2019.01.01-нээс хэрэгжиж буй шинэчилсэн хуулиуд