М. Учрал


А.Амбасэлмаа: Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 582 боллоо

hi

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Өнөөдөр 11:00 цагаас хойш коронавируст халдварын батлагдсан тохиолдол дөрвөөр нэмэгдлээ. Шинэ тохиолдлууд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас илэрсэн байна. Ингээд Дорноговь аймгийн хувьд 16 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 13 нь Замын-Үүд суманд бүртгэгдээд байна" гэлээ.

Улсын хэмжээнд кластер маягаар бүртгэгдэж байгаа халдварын тохиолдол 146 боллоо. Дотоодын халдварын тоо:

  • Улаанбаатар хотод-38
  • Сэлэнгэ аймагт-58
  • Орхон аймагт-17
  • Говьсүмбэр аймагт-1
  • Дархан-Уул аймагт-16
  • Дорноговь аймагт- 16 тохиолдол бүртгэгдээд байна.

Ингээд Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 582 болсон бөгөөд одоогоор 337 хүн эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад 2 хүн байгаа бол 310 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. Мөн нутаг буцаасан нийт 7 хүн байгаа юм.

ХӨСҮТ-д одоогоор 238 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хүнд-2, хүндэвтэр-42, хөнгөн-194 хүн байна" гэв.

 
Эрүүл мэндийн яамнаас 17 цагийн мэдээлэл

ШУУД I ЭМЯ: 11 цагаас хойш 4 тохиолдол бүртгэгдсэн

Posted by ТУГ.мн on Saturday, November 21, 2020

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0