М. Учрал


Цагаан сарын өдрүүдэд хөл хорио тогтооно

hi

УОК, Засгийн газраас цаг үеийн мэдээлэл хийлээ. /2021.01.09/

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн: "Нэгэнт Засгийн газраас Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарчихсан учраас нийслэл зохицуулалт хийж, хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэрүүд гаргана. Нөхцөл байдалтайгаа уялдуулаад шийдвэр гаргах бөгөөд иргэд болон бизнес эрхлэгчдэдээ аль болох урьдчилаад мэдээлэл өгөх, ижил түвшний мэдээлэлтэй байлгах боломжоор хангана.

Өвчний нөхцөл байдал таамаглах боломжгүй байгаа. Аль болохоор шуурхай, ойлгомжтой мэдээллийг бизнес эрхлэгчдэд өгөхийг хичээж байгаа" гэв.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг: "Нэг зүйлийг урьдчилан хэлье. Даваа гаригаас хөл хорио сулруулахаар хүмүүс цагаан сарын бэлтгэлээ хангаад эхлэх вий гэж Засгийн газрын тогтоол гарсан шинэ жил, цагаан сарыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэдэг. Тийм учраас Цагаан сарын тэмдэглэхгүй. Цагаан сараар ахуйн хүрээнд тэмдэглэх хэн нэгнийхээрээ орох, аав ээж, өндөр настангуудаараа орох гэх мэтчилэн хөл хөдөлгөөн нэмэгдэх эрсдэлтэй учир энэ бүгдийг Засгийн газар, УОК-оос урьдчилан тооцоолж Цагаан сарын өдрүүдэд хөл хорио хязгаарлалтыг хийнэ. 

Тийм учраас даваа гаригаас цагаан сарын бэлтгэлээ хийхгүй байхыг хүсэж байна" гэлээ. 

 

Хаха 0 7 Таалагдсан 0 Гунигтай 5 Нүдний булай 4 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2