М. Учрал


А.Амбасэлмаа: "Өргөө" амаржих газраас батлагдсан ээжид одоо ч шинж тэмдэг илрээгүй

hi

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын дотоодын халдварын нөхцөл байдлын мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Өргөө" амаржих газрын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "Өргөө амаржих газар энэ ээж нэгдүгээр сарын 14-нд очсон. Очихдоо ямар ч эмнэлзүйн шинж тэмдэг байхгүй, гэртээ хавьтал болсноо энэ хүн мэдээгүй хэвтсэн. Энэ хүнийг 14-нд очиход тухайн орцонд халдвар гараагүй байсан. Нэгдүгээр сарын 16-нд коронавирусын халдвар тухайн орцонд бүртгэгдсэн. Шинжилгээ хийх явцад гэр бүлийн хүнээс коронавирусын халдвар батлагдсан учраас мэдээлэл өгч нэгдүгээр төрөх тэр дор нь тусгаарлан ажиглах байрандаа тусгаарласан.

Энэ хүнд одоо ч гэсэн коронавирусын шинж тэмдэг байхгүй байгаа. Илэрч байгаа коронавирусын 60-70 хувь нь шинж тэмдэггүй илэрч байна. Хэн ч хэзээ халдвар авсанаа мэдэхгүй. Халдвар авсан хүн бид нарын дунд ч явж байж болно. Тийм ч учраас уг хүнд шинж тэмдэг илрээгүй байсан. 14-нд хэвтсэн учраас энэ өдрөөс хойших бүх эмнэлэгт хэвтсэн ээжүүд, эмнэлгээс гарсан ээжүүд, үйлчилгээ үзүүлсэн бүх үйл ажиллагаан дээр тандалт судалгаа хийж тухайн хүмүүсийг тусгаарлах нэгдүгээр сарын 14-19 хооронд гарсан иргэдийг араас нь тандалт, шинжилгээ авах, өргөжүүлсэн тандалтын ажиллагаа хийгээд явж байна" гэв. 

"Өргөө" амаржих газраас 357 хүний түргэвчилсэн болон ПСР шинжилгээ авах бүгд сөрөг гарсан гэлээ. 

 

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0