Б.Ариун-Уянга


Л.Оюун-Эрдэнэ: Вакцинжуулалт өнөөдрөөс эхэлж байна

hi

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын вакцины анхны тунг хийлгэлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмчийн асуултад харилж, халуурах, толгой өвдөх зовиургүй, сүүлийн 14 хоногт халдвар бүртгэгдсэн улс орнуудаар зорчоогүй, харин халдвартай орны иргэдтэй харьцсан гэдэг хариулт өглөө. Ингээд тэрээр Оксфордын АстраЗэнэка вакцины эхний тунг хийлгэлээ.

Тэрбээр, "Элэг нэгт ахан дүүс ээ. Өнөөдөр хоёрдугаар сарын 23-ны өдөр. Шинэ Засгийн газар ажилдаа ороод  25 хонож байна. Өнөөдөрөөс эхлэн Монгол Улс улаан бүсээс шар бүсэд шилжиж, нийт иргэдийн 95 хувь нь хэвийн амьдралын горимд орж байна. Хөл хорионы үед төр засгийнхаа шийдвэрийг биелүүлсэн ард иргэд, нийт Улаанбаатарчууддаа талархаж байна. Өнгөрсөн өдрүүдийн хөл хорио бидэнд гурван зүйлийг авчирлаа.

Бид энэ хугацаанд өвчний тархалтыг хумиж, нийт 523 мянган хүнийг шинжилгээнд хамруулж, 33 голомтыг илрүүлж чадлаа.

Вакцинжуулалт энэ цагаас эхлэж байна Монголчуудаа. Монгол Улс вакцинжуулалтыг эхлүүлж чадсан ази тивийн эхний улс орны нэг болж чадлаа. Вакцинжуулалтын асуудал ийнхүү шуурхай шийдэгдэхэд өмнөх Засгийн газрын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд нарын илгээсэн захидал чухал үүрэгтэй байсныг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Оюун санааны хөрш БНЭУ-ын засгийн газарт нийт Монголчуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлэхийг хүсэж байна.

Монгол Улс хүн амынхаа 60 хувийг буюу 18-наас дээш насныхныг богино хугацаанд вакцинжуулалтад хамруулна. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ. Аюулт тахлаас эрүүл мэнд болон эдийн засгаа хамгаалах цор ганц арга бол вакцинжуулалт юм. 

Өнгөрсөн хугацаанд манай улсын эдийн засаг 6 хувиар агшсан. Цаашид эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаарай. Хаагдсан бүхнээ нээж, алдсан боломжийг эргүүлж авцгаая хэмээн уриалж байна" гэлээ. 

 

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3