Төр ба илжиг…

hi

   Хүн төрөлхтөн дөрвөн мянгаад жилийн өмнөөс омголон тарган цатгалан зэрлэг хуланг номхруулж гэрийн тэжээвэр амьтанболгон уналга ачлагадаа хэрэглэснээр өөртөө үнэнчээр зүтгүүлдэг илжиг гэдэгсайхан зарцтай болсон түүхтэй. Харин ард түмнийг илжиг мэт дарлан мөлжиж нуруундээр нь заларсан боолын нийгмээс эхтэй догшин ширүүн омголон тарган цатгалан дарангуйлагч хаант засаглалыг хоёр зуугаруй жилийн өмнөөс Францаас эхлэн авчхаян номхруулаад ардын засаглалаа өөрийн хүссэнээрээ эмхлэн цэгцлээд төрөө илжиг болгон дээр нь сандайлсан Сингапур, Солонгос, Герман, Голлан, Швед,Швейцарын ард түмэн шиг төрөө байнгын хатуу хараа хяналт ташуурын амтанд байлган түүний бүтэц нэгж албан хаагчдыг өөртөө зарц үйлчлэгч мэт  үнэнчээр зүтгүүлдэг тогтолцоог жинхэнэ ардчилал гээд байгаа юм. Хар ухаанаар, эзэрхэг цагт төр нь ардтүмний дээр байсан бол одоо ард түмэн нь төрийн дээр гарч төр нь эзэн болсон ард түмэндээ илжиг мэт үнэнчээр зүтгэвээс хөлс хүч үр дүн нь нийгмийн сайн сайхан болж бидний дээрээс асгараад иргэн бүр элбэг хангалуун ядууралгүй амьдрахыг ард түмний засаглал  гээд байгаа юм.

   Илжиг голдуу муслим оронд түгээмэлбөгөөд эзэн нь түүнийг Кайр Багдад Кабулын захаас шилж сонгон худалдан авч,илжигний эзэн түүнийг өдөр тутмын өвс тэжээл хашаа саравч нэмнээ зэргээр хангаад хариуд нь илжиг зөвхөн эзэндээ үнэнчээр зүтгэх ганцхан үүрэг хүлээн эзнийхээ хамаг ачаа барааг үүрээд бас нуруун дээрээ суулгаад алс хол  зорьсон газрын цэг, уулын орой руу эзнээ олзомог хөгжил дэвшилд хүргэхээр зүтгэх нь төрийн үүрэг функцтэй ив ижилхэн. Ихэнх илжиг нь Германы канцлер АнгелаМеркель шиг арван хэдэн жилээр ч үүргээ сайн биелүүлж эзэндээ үргэлж үнэнчээр,чадлаараа зүтгэн хүрэх газарт хүргэн зорьсон хэргийг нь бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Харин зарим нэг илжиг замдаа өгсөн өвс усыг ховдоглож ууж идээдшунаж дахин дахин нэхнэ, хэт их идэж ууснаас биеэ даахгүй хашин хойрго ялархаж хэвтэнэ, өөр тийшээ зөрүүд зан гарган шилэрнэ, иймэрхүү хачин хачин ааш зан гаргаад байгаа дөргүй нэгэн илжигийг эзэн /төрийг ард түмэн/ үе үе ташуурдаж шахаж шаардаж дугтарч зөв замд ньоруулна. Бүүр болдоггүй зөрүүд залхуу хэдэр ёдор хашин хойрго эзэндээ үнэнч бус илжгийг Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг зарчмаар заазлах буюу огцруулаад илүү эрч хүчтэй залуу зандан үнэнчээр зүтгэх нэгнийг хоёр дахин илүү үнээр чхамаагүй хотын захаас аваад зорьсон газар руугаа зүтгэнэ.Илжигний эзэн зорьсон ажлаа амжуулаад гэртээ ирэхэд түүний гэрийн зарц үйлчлэгч нар нь энэрэнгүй үйлсийн зүтгэлтэн Энх Тайвны Нобелийн шагналтан Тереза эх шиг, эсвэл арав гаран жил ард түмнийхээ төлөө зүтгэсэн Английн Ерөнхий сайд Тэтчер хатагтай шиг эзний гэрийг эмх цэгцтэй цэвэр цэмцгэр байлгаж гэр бүлийн гишүүд /ард түмэн/-ийг мөр бүтэн гэдэс цатгалан  халуун дулаан, хангалуун сэтгэлтэй байлгах үндсэн үүргээ үнэнч шударгаар сайн биелүүлнэ.Гэрийн эзний авчирсан орлого мөнгө төгрөг хоол унднаас үйлчлэгч /төрийн албан хаагч/ өчүүхэн ч хумслах хар буруу санаагүйгээр зөв зохистой зарцуулж ганцхан эзэндээ үнэнч зүтгэвээс өөрөө чбайнгын хоол унд хувцас байр сууц, унаа унаш, утасны мөнгө гээд бүхий л зүйлээр хөдөлмөрийн гэрээ ёсоор гэрийн эзэн тасралтгүй хангах учраас зарц үйлчлэгч санаа зовох юмгүй тарвалзана.

    Харин үйлчлэгч нь эзэний талхны мөнгө гурил будаанаас нь хумслан энд тэнд аваачин хадан доогуур эсвэл манай нөхдүүдшиг оффшорт нуувал эзэний хатуу хяналт хурц хараанаас хаа ч холдолгүй тэр дороо баригдан эзэндээ ичгүүртэйгээр хөөгдөн гэрийн эзэн шударга нэгнийг дэлхийнхөдөлмөрийн зах зээлээс ядах юмгүй сонгон шалгаруулж аваад  хөдөлмөрийн гэрээ хууль журмын дагуу хийгээдгэрийн үйлчлэгчийн ажилд шинээр томилно.Гэрийн эзэн /ард түмэн/  гэрт мөрдөгдөх Үндсэн хуулиас авхуулаад өрхийн төсөв санхүү хяналт шалгалтын механизмын салбар хууль дүрэм журмыгтогтоож баталгаажуулаад, үйлчлэгч тэднийг хэрхэн дагаж мөрдөх эзэнд үйлчлэх талаар бүх заавар зөвлөмж гарган, хоёр этгээдийн хоорондын харилцааг зохицуулах гэрээхийн гарын үсэг зурснаар  гэрийн зарц үйлчлэгч тэднийг ягштал биелүүлнэ. Үр дүнд өрхийн эзэн үр хүүхдүүд зарцүйлчлэгч өөрөө ч гэсэн гэдэс цатгалан дутагдаж гачигдах юмгүй хангалуун амьдарч гэрийн эзэн үйлчлэгч хоёрын итгэлцлэл улам зузаарна. Болж бүтэхгүй хууль дүрэм журам асуудлыг үйлчлэгчтэйгээ хамт ярьж зөвлөж санаа бодлыг нь сонсож байж эцсийн шийдвэрийг эзэн гаргана бас өөрчилнө, шинэчилнэ. Дээр дурдсан дэлхийн хөгжингүй улсорнууд ч бидний муу хэлээд байдаг Рио Тинто ч ийм л гэрийн эзэн үйлчлэгч/илжиг/ хоёрын энэхүү зарчмаар ажилладаг. Дэлхийн хөдөлмөрийн зах зээлээс шилж сонгогдсон  ерөнхийлөгч, менежер, ажилтаналбан хаагчид сая сая иргэд, баялгийн хувьцаа эзэмшигчид, байгууллага компанийхаа төлөө өөр өөрийн хариуцсан ажилдаа үнэнч шударгаар зүтгэхэд ашигорлого амжилт бүтээл нь арвижсаар  үрдүнд нь тухайн субъектийн эд эс болсон хүн бүр дээр хангалуун амьдрал асгараад ороод ирдэг. Хөдөлмөрийн үр дүн гэрээгээ өдөр саржилээр тогтмол дүгнэж биелүүлээгүй тохиолдолд мань мэт нь гудманд л хаягдана.НҮБ  болон олон улсын байгууллагууд ч ийм зарчмаар явдаг, тухайлбал зэвсгийн шинжээчид бид хүний газар хөлсний цэрэг илжиг мэт зүтгэн  хэдэн тонн хөлсурсгасан ч үр дүнд нь хүн төрөлхтөн үй олноор хөнөөх аюулт химийн зэвсгээс ангижран аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэн, шанд нь шагнал гээд хамт олноороо сая ногооны дагалтай Нобел шүүрэлцэж байх жишээний. НҮБ-ээс зарласан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд 2030 оныг дэлхийн бүх улс ядуурлаас гарах сүүлчийн жил болгосонбөгөөд  Монгол Улс ч уг хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөөд нэгдэн ороод байгаа. Арваадхан жилийн хугацаанд яаж бид ядуурлаас зуун хувь гарч дэлхийгээс ганцаараа хоцорчихгүйгээр боловсрол эрүүлмэнд гээд бусад олон салбарын хөгжил дэвшилд хүрэх вэ гэдэг нь гагцхүү Монгол гэх гэрийн эзэн-ард түмэн  бидний оюун ухааны асуудал.Бид аль хэдийн ардчилалд орсон гэдэг чэрт дээр үеэс төрөө дээдэлдэг түмний сайхан сэтгэхүй, олны цайлган сэтгэлээр тоглоод сурчихсан улс төрчдийн бүлт бүлт амлалтанд нь за ёогүй итгэж,жилийн  өмнөөс л үнэгүй тараадаг бид онсав суулга шуудай нүүрс гурил будааных нь хариуд  хүний юмыг зүгээр авч чаддаггүй Монгол зангаараа нэрийг нь дугуйлсаар байгаад ард түмэн төр хоёрын хэн нь хэндээ захирагдаад байгаа, хэн нь дээр дор байгаа нь мэдэгдэхгүй найзан дундаа явсаар 28 жилийг ардаа орхижээ. Одоо ард түмэн Үндсэн хуулиа үндсээр нь өөрчилж парламентийн засаглалаас ард түмний засаглал руу зоригтойхон шилжин цагаан мориндоо байна уу сайвар илжгэндээ ч байна уу ямарч гэсэн төрийнхөө дээрхарайж мордоод, юуны төлөө хуруу хумсаа хуйхлан байж өнгөрсөн жилээс бүүр хоёрдахин илүүг кармаанаасаа гарган тэжээж байгаа билээ, хатуухан шиг хараа хяналт хариуцлага дэг журмаар хоёр дахин илүү ташуурдан дөрөв дахин  их шударга ёсыг нийгэмд тогтоосноордэлхийтэйгээ хөл нийлүүлэн 2030 онд гэхэд хөгжил дэвшилд хүрч ядуурлаас гарах хугацаа боломж бас байнаа.

Олон улсын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Терроризм гэж...

Монгол хар ухаанаар...

Бүргэд...

Бидний үеийн коммунизм...

Хайр гэж...

Төр ба илжиг…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0