Цэцийн дарга Д.Одбаяр торгууль төлөөд нутаг буцахаар болж магадгүй

hi

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт БНСУ-ын Прокуророос ийнхүү шийдвэр гаргах төлөвтэй байгаа талаар мэдээнүүд гарч эхэллээ.

БНСУ-ын Хүчирхийллийн тухай хууль, Агаарын аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу торгуулийн шийтгэл ноогдуулж, нутаг буцаах шийдвэр гаргах гэж байгаа таамгийг БНСУ-ын "Йон Хаб Ньюс" агентлагаас мэдээллэсэн байна.

Хүчирхийллийн тухай хуулийг зөрчсөн этгээдийг 10 жил хүртэлх хугацаанд хорих, эсхүл 15 сая хүртэл воноор торгох, Агаарын аюулгүй байдлын тухай хуулийг зөрчвөл 10 сая вон хүртэлх воноор торгох зохицуулалт байдаг. ҮХЦ-ийн дарга нь гадаадын иргэн бөгөөд урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүйг харгалзан үзэж ийнхүү шийдвэр гаргаж, баталгаа төлбөр байршуулснаар энэ сарын 15-ны өдрийг хүртэл тавигдсан хоригийг цуцалж болох магадлалтай байгаа аж. Мэдээллийг БНСУ-ын "Йон Хаб Ньюс"-ээс иш татав.

Сүх-Очир Содномцогт

Хаха 1 2 Таалагдсан 8 Гунигтай 1 Нүдний булай 4 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0