Терроризм гэж...

hi

   Терроризм гэж улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд алан хядагчдын зүгээс энгийн иргэдийн эсрэг бүх төрлийн арга хэрэгслэлээр үйлддэгдэх харгис хүчирхийлэлийг хэлнэ. Алан хядагчид тэсрэх бөмбөг тэсэлж дэлбэлээд зогсохгүй аль болохоор илүү олон энгийн номхон иргэдийн амь насыг бүрэлгэх нийгмийг илүү айдас хүйдэст автуулахийн тулд сүүлийн үед үй олноор хөнөөх зэвсэг буюу хими бактерлоги цацраг цөм /CBRN/-ийн зэвсэг биет материалыг өргөнөөр ашиглахыг санаархах болсон нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна.

   Үй олноор хөнөөх зэвсэгт хими биологцацраг цөм /CBRN/-ийн зэвсэг багтдаг бөгөөд Химийн зэвсэг гэж хүн амьтныг хөнөөх  хүчин зүйл нь хүчтэй үйлчилгээтэй байлдааны хорт бодисууд дээр үндэслэгдсэн үй олноор хөнөөх зэвсгийг хэлнэ. Энэхүү байлдааны хорт бодисуудад  төв мэдрэлийн системийг хөнөөдөг зарин зоманви-икс табун, арьсаар дамжин хордуулдаг иприт люизит, амьсгал боогдуулдаг фосген дифосген, ерөнхий үйлчилгээтэй синилийн хүчил хлорциан угаарын хий хамаарагдах бөгөөд дэлхийн нэгдүгээр дайнд зуу гаруй мянган тонн химийн зэвсэг хэрэглэсний улмаас сая гурван зуун мянган хүн химийн зэвсэгт хордож үхсэн. Химийн зэвсэг хураах олон улсын голхууль нь Химийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөх болон хэрэглэхийг хориглох, түүнийг устгах тухай конвенци бөгөөд уг конвенцийг гол хэрэгжүүлэгч байгууллага нь Гаагад байрладаг Химийн зэвсэг хориглох байгууллага /OPCW/юм. 

   Өнөөдрийн байдлаар химийн зэвсэгтэй байсанарваад улсын дал гаруй мянган тонн буюу нийт химийн зэвсгийн 96 хувийг НҮБ-ын Химийн зэвсэг хориглох байгууллага /OPCW/-ын шинжээчид бидний шууд хяналт дор устгасан ба тодруулбал Орос Энэтхэг Ирак Сири Ливи зэрэг ихэнх улс 100 хувь химийн зэвсгээ устгаж дууссан. Химийн зэвсгийг алан хядагчид улс төрийн зорилгоор энгийн номхон иргэдийн эсрэг хэрэглэхийг химийн терроризм гэнэ. Сириулс нь 2013 онд өөрт байгаа бүх химийн зэвсгээ Химийн зэвсэг хориглох байгууллагад тоо ёсоор мэдүүлж шинжээчид бидний хатуу хяналтын  дор хоёр жилийн дотор устгаж дуусгасан ч дайны хажуугаар дажин гэгчээр Сири дэхь хэнд ч захирагддаггүй боевикууд талцагч талууд хаа нэгтээ химийн бодисыг хадгалах үйлдвэрлэх турших хорлон сүйтгэх өдөөн хатгах болгон террорист ажиллагаанд ашиглахгүй гэхийн баталгаа байхгүй. Тиймээс олон улсын конвенцид заасанбүрэн эрх үүрэг мандатынхаа дагуу зэвсгийн шинжээчдийн баг Ассадын химийн зэвсэг хэрэглэсэн гэх Сирийн хот суурин хүрэлцэн очиж Сирийн засгийн газрын дэмжлэг, цэрэг-Цагдаагийн хамгаалалтан дор бүх төрлийн нарийн шинжилгээ судалгаа хийн ямар төрлийн химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг тогтоохоор байнга ажиллаж холбогдох дүгнэлтийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хүртэл гаргадаг /зураг дээршинжээчид Сирид/. Биологийн зэвсэг бол хүн амьтныг хөнөөххүчин зүйл нь өвчин үүсгэгч нян вирус токсин дээр  үндэслэгдсэн хүн төрөлхтөний хамгийн анхны үйолноор хөнөөх зэвсэг юм. Орчин үед биологийн зэвсэг нь олон улсын ямарч хяналт шалгалтгүй зөнгөөрөө байгаа төдийгүй мал амьтан ургамал ногоо хүнс усыгбиологийн аргаар хордуулж тухайн улсын эдийн засгийг нь мөлхүүлэх,  эсвэл тухайн үндэстэн ястаны удмын санд генетикийн аргаар нөлөөлж устгаж болзошгүй байдал нь цөмийн зэвсгээс илүү  аюул учруулаад байна.Биологийн зэвсэг нь ямарч өнгө үнэр амтгүй мэдрэхэд хэцүү, хэрэглэхэд маш хялбар хямд төсөр мөртлөө хүн амьтан ургамлыг үй олноор сүйрүүлэх өндөр чадамжтай, шинж тэмдэг нь ил гарах хүртлээ тодорхой хугацаанд нууц үедээ байдаг, хэзээ хэн хэрэглэсэн нь мэдэгддэггүй, тодорхой зорилтот бай бүлэг руу чиглэж чаддаг, асар их сэтгэл зүйн айдас хүйдэсийг дагуулж байдгаараа бусад зэвсгээс онцлогтой. Бидний мэдэх тарваган тахал холери боом ботулины токсин дээр үндэслэгдсэн биологийн зэвсэг нь өнөөдөр өндөр биотехнологи, генийн инженерчлэл дээр суурилсан генетикийн зэвсгээр солигдон хувирч  их гүрнүүдийн хувьд хамгийн ирээдүйтэй зэвсэг болох магадлалтай байна.

   1972 оны Биологийн зэвсгийг  хориглох конвенцид 180 улс элсэж гарын үсэг зурсан боловч түүнд хяналт тавих тодорхой механизм байхгүйгээс уг конвенцийн10-р зүйлд Биологийн шинжлэх ухааны нээлт хийх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зэрэгт биологийн бодис токсиныг энх тайвны зорилгоор ашиглах эрхийг гишүүн улсуудад зөвшөөрсөн заалтыг зарим нөхдүүд буруугаар ашиглан  энэ нэрийн дор тодорхой үндэстэнд зориулсан генетикийн зэвсгийг хөгжүүлж байгааг үгүйсгэх аргагүй. Хэдийгээр Орос цөмийн зэвсгээрээ арван жилээр түрүүлж байгаа ч биологийн зэвсгийн хөгжлөөрөө энэ тал дээр Америкаас  арван жилээр хоцорч байж болохталтай. Биологийн зэвсгийг хэн нэгэн этгээд энгийн иргэдийн эсрэг улс төрийн болон бусад зорилгоор ашиглахыг био терроризм гэнэ. Орчин үеийн чимээгүй дайны шилдэг арга бол эзлэн түрэмгийлэхдээ бус эзэнднь мэдэгдэхгүйгээр нөгөө талаа дотроос нь элдэв өвчин нян вирусээр хордуулж устгах явдал бөгөөд үүнд биотерроризм голлох үүрэг гүйцэтгэх бололтой. Биотерроризм нь улс төрийн зорилгоорхалдварт өвчин үүсгэгч тахал боом токсин зэргийн эх үүсвэрийг их хотын салхин дээр тавьж орхих, ундны усыг бохирдуулах, захиа дугтуй бэлгэнд хийн түгээхзэрэг хорлон сүйтгэх сонгомол аргаар явагдах боловч орчин үед шинэ төрлийн нян вирусыг гарган авч тараан түүний эсрэг вакцин эм тариа зохион бүтээх төсөв хөрөнгийг шахаж шаардан гаргуулж бизнесийн өндөр ашиголох зорилгоор, эсвэл өрсөлдөгч талынхаа тариа ногоо ургацыг устгах зорилгоорбиологийн агент царцаа шавьж түгээх хэлбэрээр ч биотерроризмын нэг хэлбэр болохагро-терроризм явагдахыг  үгүйсгэхгүй. Радиологийн буюу цацрагийн зэвсэг гэж хөнөөх хүчин зүйл нь цацраг идэвхт бодисын ионжуулах туяан дээр үндэслэгдсэн шинэ төрлийн үй олноор хөнөөх зэвсгийг хэлнэ. Нунтаг болон шингэн хэлбэрт байгаа цацраг идэвхт бодисыг тэсрэх бөмбөг хэлбэрт оруулан дэлбэлэхэд газар орон дээр асар их хэмжээний цацраг идэвхт тархалт үүсгэж амьд амьтныг альфабетта гамма зэрэг ионжуулах туяагаар сүйрүүлэх нь цацрагийн зэвсгийн голзорилго.Эдгээр ионжуулагч туяанууд хүний  эрүүл мэндэд ноцтой хор учруулж, үхэлд хүргэх аюултай, хорт хавдар үүсгэдэг, удмын сан урагт нөлөөлдөг бөгөөд  альфа цацраг гэхэд л туулах чадвараараа агаарт арванхан сантиметр явдаг ч ионжуулах чадвар асар өндөртэй тул хүний дотор организмд хоол ундамьсгалаар орвоос бүх эд эсийг ионжуулж үхлийн аюулд хүргэдэг бол гамма цацраг хэдэн метр бетонон ханыг ч нэвтлэж хүн амьтныг туяаны өвчнөөр үхэлд хүргэх чадвартай. Янз бүрийн цацраг идэвхт бодис нь янзбүрийн тодорхой цаг хугацаанд газар орон дээр оршин тогтнож амьд амьтныгхөнөөгөөд задраад алга болдог шинж чанарт нь түшиглэн их гүрнүүд цэргийн оператив тактикийнхаа яг тодорхой цаг орон зайд тохируулан яг тэр төрлийн цацраг идэвхт бодисоор цэнэглэсэн цацрагийн зэвсгийн бөмбөг пуужинг дайсныхаа дээрхэрэглэх нь ирээдүйн дайны шинжийг тодорхойлж байна.Ингэснээрээ цацрагийн зэвсэг нь цөмийн зэвсэг шиг эд хөрөнгө ургамал амьтныг шатааж газар орон ус хүнс тэжээлийг хэдэн арав зуун жилээр хордуулахгүй, харин дайсны амьд хүчийг тодорхой заасан цаг хугацаанд ионжуулах туяагаар хөнөөгөөд дуусгасны  дараа өөрсдөө давхиад  ороод ирэхэд амьгүй юм бүхэн нь бүтнээрээ бас хоргүй авч ашиглахад ч бэлэн байх зэрэг давуу талаасаа цацрагийн зэвсэг нь ирээдүйд цөмийн зэвсгээс илүү үр дүнтэй хэрэглэхэд  тохиромжтой зэвсэг юм. Мөн цөмийн гүрнүүд цөмийн хаягдлаа цацрагийн зэвсэг болгон  хэрэглэх бүрэн боломжтой бөгөөд уг хаягдлыг нунтаг шингэн аэрозол хэлбэрт оруулан онгоцоор/хортон шавьж устгадаг шиг/ газар орон дээр цацах, бөмбөг пуужин их бууны суманд хийн харвахаас гадна террористууд цөмийн болон цацраг идэвхт ямарч бодис хаягдлыг тэсрэх бодистой хослуулан цацрагийн бохир бөмбөг хийн дэлбэлэх аюулбас байгаа юм.Орчин үеийн террористууд цөмийн бөмбөгөөс илүүтэйгээр хямд хялбар энгийнээр нь цацрагийн зэвсгийг ихэд сонирхож байгаа бөгөөд хэн нэгэн этгээд санаатайгаар энгийн иргэдийн эсрэг цацраг идэвхт бодисоор цэнэглэсэн бохир бөмбөг хийн ашиглахыг цацрагийн терроризм гэнэ. Цацрагийн терроризмын шалтгаан нь сөргөлдөгч талуудын цэрэг улс төр бизнес санхүү эдийн засгийн тэмцлээс өгсүүлээд  иргэд хоорондын өс хонзонхэрүүл маргаан ч байж болно. Үүнд 1995 оны 11 сард Москва хотын Измайловын паркт террористууд  цезий-137 гэдэгцацраг идэвхт бодисоор цацрагийн террорист халдлага үйлдэж байсныг нэрлэж болно.Цөмийн зэвсэг гэж гэрлийн цацраг, цохих долгион, нэвтрэх радиац, цахилгаан соронзон импульс, цацраг идэвхт хордолтзэрэг хөнөөх хүчин зүйл нь цөмийн урвалаас ялгаран гарах энерги дээр үндэслэгдсэн үй олноор хөнөөх зэвсгийг хэлнэ. Одоогоор цөмийн зэвсэгтэй улсад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын тавангишүүн орон, мөн Энэтхэг Пакистан Израиль Хойд Солонгос багтаж байна. Цөмийн хаягдал нь атомын эрчим хүчний үйлдвэрлэх явцад цөмийн реактороос ялгаран гардаг  цацраг идэвхит материал агуулсан,  хөргөлт болон газрын гүний булшлалт шаарддаг өндөр түвшний хог хаягдал юм.Ихэнх цөмийн гүрнүүд өнөөдөр цөмийн хаягдлаа дахин боловсруулах, булшлах газраа сонгож ядан технологийн шийдлээхүлээх зэргээр станцынхааа дэргэд гаднаа түр хадгалж байгаа нь олон улсын террористуудын анхаарлыг татаж байна.

   Тэд цөмийн хаягдлыг  дэлбэлэх, цацраг идэвхт хаягдлыг хулгайлах,  цөмийн бохир бөмбөг хийндэлбэлэн газар орныг цацрагаар хордуулах зэргээр цөмийн болон цацрагийн терроризм үйлдэх, мөн атомын цахилгаан станцын цахим сүлжээнд нэвтрэн үйл ажиллагааг нь доголдуулж цөмийн кибер террорист халдлага хийх аюултай.1986 оны Чернобылийн цөмийн авари, 1995оны Токиогийн метронд үйлдсэн химийн террорист халдлага,  Москвад үйлддэгсэн цацрагийн террорист халдлага,  2001 оны боомын нянг америкийнсенат болон хэвлэл мэдээллийн захиа дугтуйд хийн тараасан биологийн террорист халдлагын дараа их гүрнүүд G8 /Орос 2014 онд Крымээс болоод хасагдсан/ энэхүүүй олноор хөнөөх зэвсэг буюу хими биолог цацраг цөм /CBRN/-ийн асуудал нь нэгулсын биш даян дэлхийн асуудал болсон байна гэдэг дээр санаа нийлж тэдгээрийг үл дэлгэрүүлэх, аюул эрсдлийг нь бууруулах  талаарНҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн 1540 тоот тогтоол гарган,  түүнийг хэрэгжүүлэх НҮБ-ын 1540 байнгын хороогөнөөг хүртэл ажиллуулж байна.Уг тогтоолоор гишүүн орнууд хими бактерлоги цацраг цөм /СBRN/-ийн терроризм эрсдлийг хамтын хүчээр  бууруулах, үй олноор хөнөөх зэвсгийг тархаахгүй байх, үндэсний хууль эрх зүйн орчиндоо зохицуулалт хийх зэрэг үүрэг хүлээсэн байдаг. Гэвч бидний Монголчууд сүх далайтал үхэр амар гэгчээр саарал жагсаалтад орох хүртлээ хэнэггүй алхаж байгаад НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн 1540 тооттогтоолын дагуу Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулиа ямарч гэсэн сарын өмнө баталж авлаа.Хими биолог цацраг цөмийн зэвсэг/CBRN/-ийг үл дэлгэрүүлэх, аюул эрсдлийг нь бууруулах  НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн 1540 тоот тогтоолын хэрэгжилтийг олон улсын түвшинд Атомын эрчим хүчний агентлаг, Гаага дахь Химийн зэвсэг хориглох байгууллага, Женевдэхь Биологийн зэвсгийн конвенцийг хэрэгжүүлэх нэгж, Дэлхийн Эрүүл мэнд, Гааль,Цагдаа, Хууль, Хүнс ХАА, Амьтны Эрүүл мэндийн байгууллагууд, НҮБ-ын Аюулгүйнзөвлөлийн 1540 хороо,  Зэвсэг хураах газар зэрэг холбогдох байгууллагууд,  бүснутгийн түвшинд НҮБ-ын Бүс хоорондын гэмт хэрэг хууль эрх зүйн судалгааныинститут,  Европын холбооны Хими биологцацраг цөмийн эрсдлийг бууруулах төв зэрэг байгууллагууд төсөл хөтөлбөрхэлбэрээр хариуцан ажиллаж байна. Европын холбооны Хими бактерлоги цацрагцөмийн эрсдлийг бууруулах /СBRN risk mitigation/ санаачлага нь 2010 оноосхэрэгжиж эрсдлийг бууруулах жараад төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд найманбүсэд Хими биолог цацраг цөмийн эрсдлийг бууруулах бүсийн газрыг байгуулжжараад улсыг уг санаачлагад элсүүлээд /Монгол Улс өнгөрсөн жилээс элссэн/ тэдгээрт үндэсний хими бактерлоги  цацраг цөмийн эрсдлийг бууруулах тогтолцоогтөлөвшүүлэхэд мэргэжлийн зөвөлгөө, техник-эдийн засгийн туслалцаа үзүүлээд байна.Хими биолог цацраг цөмийн терроризм түүний аюул эрсдлийг нэг улс орны хэмжээнд шийдэх боломжгүй, тэдгээрийн аюул ослын хор уршиг үр дагавар ньхил хязгааргүй нийтийг хамарсан үй олноор хөнөөх шинжтэй, олон улсын гэмт хэрэгт тооцогддог төдийгүй  хими биолог цацраг цөмийн терроризм нь дэлхийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг  болсон учраас үүнд олон улсын болон бүснутгийн хамтын ажиллагаа, харилцан мэдээлэл туршлага солилцоо туслалцаа дэмжлэг, үндэсний хууль эрх зүйн зохицуулалт төлөвлөлт менежмент хяналтзайлшгүй шаардлагатай байдаг. Европын холбооны  Хими биолог цацраг цөмийн эрсдлийг бууруулах санаачлагад Монгол Улсыг элсүүлснээр бид цаашдаа /CBRN/ эрсдлийн үнэлгээ хийх,хэрэгцээ шаардлагаа тодорхойлох, үндэсний тогтолцоог бүрдүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх,  эрсдлийг бууруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар манай улсын хөдөө аж ахуй уул уурхай эрүүл мэнд шинжлэх ухаан аж үйлдвэр зэрэг бүхий л салбарт түгээмэл байгаа хими биолог цацраг цөмийн биет материал агентын улмаас гарч болзошгүй террорист халдлага аюул эрсдлийг бууруулж Монгол хүн аюулгүй эрүүл орчинд амьдрах байгаль орчин унаган төрхөө хадгалах нөхцөл боломж бүрдэх юм.Тухайлбал, энэхүү өдрүүдэд НҮБ Европын Холбооноос Узбекстанд зохион явуулж байгаа хими бактерлогийн терроризмын эсрэг олон улсын хээрийн сургууль нь түүний аюул эрсдлээс сэргийлэх хариу арга хэмжээ авах хор уршгийг арилгах талаар оролцогч талуудад практик дадлага олгох зорилготой команд штабын хээрийн сургууль юм.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

Хаха 2 9 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Тусгаар улсаа тунхагласан өдөрт... 

Терроризм гэж...

Монгол хар ухаанаар...

Бүргэд...

Бидний үеийн коммунизм...

Хайр гэж...

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0