Сургуулийн автобусаар зорчидог томчуудийн асуудлийг шийдэхгүй бол...

hi

Бидний ухамсар яагаад ийм дорой болцон юм бэ?
Анх утаагүй түлш түлэх шийдвэр гарахтай зэрэгцэн асар их сөрөг пиар, худал гүтгэлэгүүд явсаар байсан одоо ч явж байгаа. Харин одоо үр дүн нь илт гараад агаарын бохирдол огцом буураад сайхан өвөл болж байгааг бүгд л харж мэдэрч байна.

Мөн хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы шийдвэрээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд “Сургуулийн автобус”-ыг Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан энэ сарын 15-с явуулж эхэлсэн. Сурагчдыг 33 чиглэлд өдрийн хоёр ээлжээр сургуульд нь хүргэж өгч, тарахад нь гэрийнх нь ойролцоох автобусны буудал дээр эцэг, эхэд нь хүлээлгэн өгч үйлчилж байгаа юм.

Гэтэл энэ ажил хэрэгжээд долоо ч хоноогүй байхад сургуулийн автобусанд аав ээжүүд, оюутнууд томчууд нь чихэлдэж суугаад явдаг болчихож. Хүүхдүүдийг босгоод томчууд нь суудал эзлээстэй явдагийг бяцхан дүү нар маань хэлж байна. Уг нь автобус болгонд хүүхэд зохицуулагч гэж гаргаж өгсөн байдаг гэтэл томчууд ороод 1000, 2000 төгрөг атгуулчихдаг болтой юм. Яацарсан ичдэггүй хувиа хичээсэн хүмүүс байдаг юм бэ бүгд л ажил, сургууль, цаг нартай шүү дээ бяцхан үрсээ бодоод нэгийг бодооч хүмүүс минь...

Хаха 2 9 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0