Тусгаар улсаа тунхагласан өдөрт... 

hi

Тусгаар улсаа тунхагласан энэхүү өдрүүдэд ардын хувьсгалыг мандуулсан ардын журамт цэрэг, Алтайн нуруунд Оспаны дээрэмчидтэй алалцаж алтан амиа алдсан баатрууд, Халх голд харийн дайсантай тулалдаж халуун цусаа урсгасан цэрэг эрс, социализм коммунизмын материал техникийн баазыг хүч хөлс хөдөлмөрөө дуслуулан байж босгосон ахмад үеээ дурсахгүй байхын аргагүй. Тэд алга дарам газар шороо эх оронтусгаар Монголынхоо төлөө халуун амь бүлээн цусаа зориулан байж асар их үнэцэнээр азтай жаргалтай алттай мөнгөтэй оюутай зэстэй есөн эрдэнийн орныг халдашгүй дархан хил тусгаар тогтнол тугтай тамгатай нь бүрэн бүтнээр нь хойч үедээ хүлээлгэн өгсөн болохоор наад зах нь бид гал улаан гадаад паспортаа өвөртлөөд газар сайгүй дэмий тэнэх эрхтэйгээ байдаг.Монгол улсынхаа газар шороо тусгаар тогтнолынхоо төлөө тууштай тэмцэгч Манлайбаатар Дамдинсүрэн гамингийн шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд зуу гаруй хоног хоригдон босоогоороо амьсгал хураахдаа Төр улсын ажлыг амьд хүмүүс хөтлөн явуулдаг ч суурь нь төр улсын төлөө амь насаа өргөсөн хүмүүсийн яс чөмгөн дээр тогтдог юм хэмээн гэрээслэн үлдээсэн лугаа Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв хэмээн Маршал Чойбалсангийн захиж хэлснээр та биднийахмад үе аав ээж эмээ өвөө амь биеэ хайрлалгүй тэмцэж хөдөлмөрлөж хичээн зүтгэж бидэнд эх орон тусгаар тогтнол шударга ёсыг өвлүүлөн үлдээснийг өнөөдөр талцажбайгаад талаар нэг тавиад туучмааргүй болохоор жараад онд төрж өссөн одоо жар шүргэж байгаа бидний үе нүдээр харж чихээр сонсож биеэрээ дуурайсан ахмад үеийнхээ шударга хөдөлмөрч дайчин уламжлалыг залуу хойч үедээ өвлүүлэн эх оронч үзлээр тэднийгээ хүмүүжүүлэх нь бидний ариун үүрэг гэж ухамсарлаж явдаг.

Монгол Улсын Баатар Түвдэнгийн Бор гэж хорьч хүрээгүй насандаа хувьсгалын эсэргүү нарын ятгалганд сохроор итгэн уугуулнутаг усаа орхин харийн нутгийг зорин нүүхээр зэхсэн хувьсгалын эсэргүүчүүдийн дэгдээсэн элдэв цуурхал, ятгалгад хүчээр автсан энгийн ардуудын дунд ухуулга таниулга хийж, эх орноосоо дүрвэж гарах гэсэн их нүүдлийг зогсоон эргүүлж явааддайснуудад баригдаж тамлагдан амь эрсэдсэн баатарлаг монгол эмэгтэй бий.Түвдэнгийн Бор ба түүний нөхдийг эсэргүү нар эрүү шүүлт тулган тарчилганзовоож, Тугийн цохио хэмээх цавчим цохион дээр аваачин буудаж таван метрөндрөөс нисгэн дээрээс нь том хад, чулуу нураан амь насыг нь зэрлэгээр хөнөөсөнбайдаг.1945 оны чөлөөлөх дайнд Аюуш баатар Ардын армийн байлдагчаар цэргийн алба хааж байхдаа Жанчхүүгийн давааны ихбэхлэлтийг тагнах үүргийг наймдугаар сарын 19-нд авч их хүчээсээ түрүүлж дайсны пулемётын галын цэгүүдийг устгасаар арваннэгэн удаа шархадсан ч дайсантай баатарлагаар тулалдсаар амь үрэгджээ. Баатар Гэлэгбаатар Халх голын дайнд Японы самурай нарын эсрэг 1939 оны тавдугаар сард болсон удаа дараагийн тулалдаанд дайчдаа чадамгай удирдан зохион байгуулж байлдсан ба мөн сарын 28-ны өдөр дайсны давшилтыг пулемётчин есөн нөхрийн хамт арвуулхнаа тогтоон барин эрэлхэгээр тулалдаж байгаад амь үрэгджээ.

Даваадорж баатар Ховд аймгийн нутаг дахьхилийн цэргийн 6 дугаар отрядад алба хааж хөнгөн пулемётын туслах наводчик байхдаа 1948 оны 7 дугаар сарын 7-8-нд Бүдүүн харгайтын гол орчмоор хил нэвтэрчирсэн гоминдааны 150 дээрэмчидтэй 9 нөхрийн хамт эрэлхэг тулалдсаар амь үрэгджээ. Тэгшээ баатар мөн дээр өгүүлсэн зэвсэгт тулгаралтад оролцож хэдэнтээ шархдаж, сум нь дууссан үед тал талаасаа бүчин ирсэн дайсанд амьдаар олзлогдохгүй гэсэндээ гранатаа тэсэлж олон дайсныг устгангаа амь үрэгджээ. Түүний баруун хөл нь миномётын суманд өртөн тасарч, яс нь ёрдойн гарч газар зурагдсаар мөлийж чөмгөнд нь шороо чулуу чихэгдсэн, 15х15м газар цусаагоожуулан тулалдсан байдалтай, пулемётын сум нь дууссан тул буугаа хад саван эвдээд амь үрэгдсэн. Лхагвадорж баатар мөн баруун хязгаарт дайсны элдэв өдөөн хатгалга, зэвсэгт халдлагыг цаг тухайд нь няцаан, тагнуул туршуулуудыг нь олон удаа илрүүлэн баривчилж байсан бөгөөд 1948 оны 6 сарын2-нд Оспаны 22 баатар гэгчтэй Мэргэн ууланд баатарлагаар тулалдаж яваад амьүрэгджээ.

Дамба баатар 1938 оноос цэргийн алба хааж хязгаарын цэргийн Баяннуурын заставт байхдаа 1943 оны 7 дугаар сарын 30-нд Шар говийн давааны амаар хил нэвтэрч ирсэн Оспаны 100 гаруй зэвсэгт дээрэмчидтэй гурвуулхнаа баатарлагаар тулалдаж амь үрэгджээ. Гиваан баатар Ховд аймгийн нутаг Үенчийн заставт байлдагчаар цэргийн алба хааж байхдаа эх орны баруун хилийг нэвтэрч оржирсэн Оспаны дээрэмчидтэй 1948 оны долдугаар сард эрэлхгээр тулалдаж яваад амьүрэгджээ. Монгол Улсын баатар Бадам хилчдэд туслахардын сайн дурын бүлгийн гишүүнээр олон жил идэвх зүтгэлтэй, үнэнч шударга ажиллаж гоминдааны болон Оспаны зэвсэгт дээрэмчдийн эсрэг эх орныхоо үүрэг даалгаврыг олон удаа биелүүлж яваад дайсанд баригдаж тамлуулсан ч цэрэг, улсын нууцыг чанд хадгалсаар амь үрэгдсэн юм. Бадамыг зэвсэгт дээрэмчид үсийг нь галдээр хуйхлан, биеийг нь улайссан төмрөөр хайрч, нэвт сүлбэн цоргих зэргээр зэрлэгээр тамлан хөнөөсөн.

Самдан баатар мотобуудлагын дивизийн 22дугаар мото буудлагын хороонд пулемётчин байхдаа анги руугаа халдсан дайсны довтолгоог пулемётынхоо галаар хааж ангиа байрлал солих бололцоогоор ханган баатарлагаар тулалдаж амь үрэгджээ. Сум нь дууссан учир пулемётынхоо голтөмрөөр 12 дайсныг цохин устгасан байв. Жанчив баатар Монголын ардын армийн мотомеханикжуулсан хуягт VII бригадын холбооны тасгийн дарга, ахлах түрүүч цолтойгоор 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах ширүүн байлдааны үед хэдэн удаа шархадсан боловч дайсныг устгасаар,тэргүүн анги, үндсэн хүчний хоорондын холбооны тасарсан утсыг амандаа зуужангийнхаа холбоо харилцааг залгуулсаар амь үрэгджээ. Мотомехнаникжуулсан хуягт бригадын дарга хурандаа Нянтайсүрэн баатар 1945 онд Зөвлөлт-Монголын анги нэгтгэлүүд хамтран Жанчхүүгийн даваанд Японы түрэмгийлэгчидтэй олон өдрийн турш цус урсган тулалдахад онцгой гавъяа байгуулсан төдийгүй байлдааны үед баруун гар шархадсаныг юм чинээ бодолгүй тулалдаж явсан бол домогт Дандар баатар Халхынголын байлдаанд олон удаагийн тулалдааныг биечлэн удирдаж сэлмээр дайсны толгойг гарамгай цавчдаг байсан нь хүний өөрийн цэргүүдийн дунд Алаг морьт баатар хэмээн алдаршсан юм.

Экей баатар Халхын голын байлдааны үедVI морьт дивизийн сумангийн захирагч байхдаа олон удаа давуу хүчтэй дайсны эсрэг баатарлаг тулалдаж амь үрэгджээ. Ялангуяа 1939 оны VII сарын 24-нд Гөлөгт Манханд болсон тулалдаанд дайсны давуу хүчний эсрэг сумангаа чадамгай удирдангарамгай гавьяа байгуулжээ.Намнан баатар одоогийн Баян-Өлгийаймгийн нутагт байсан хилийн Баяннуурын заставт ахлах түрүүч цолтой алба хааж байхдаа 1943 оны 7 дугаар сарын 30-нд Шар говийн давааны аманд түрүүч Дамба, байлдагч Балжир, Лувсанпүрэв нарын хамт харуулд гараад байхад нь Оспаны 100 гаруй зэвсэгт дээрэмчин улсын хил нэвтэрч нутгийн гүн рүү цөмөрч ирэхэд эрэлхэгээр тулалдаж баатарлаг гавьяа байгуулан амь үрэгджээ. Шарав баатар Ардын армийн 8 дугаардивизийн 23 дугаар морьт хорооны танк эсэргүүцэх бууны тусгай салааны захирагч,дэслэгч цолтой байхдаа 1939 онд Халхын голын байлдаанд оролцож 8 дугаар сарын 3-нд дайсны их бууг тоотынх нь хамт, 11-12-нд 10 гаруй хүнд, хөнгөн пулемётыг тоотуудынх нь хамт, дайсны 4 их буу, 3 танк, 6 автомашин, хүнд, хөнгөн 20 орчимпулемёт, амьд хүч хэдэн арвыг устгаж, мөн амь үрэгдсэн наводчикийнхоо оронд наводчикийг хавсран гүйцэтгэж мэргэн галаар дайсны хэд хэдэн галын цэгийгтоотынх нь хамт устгаад байлдааны талбарт амь үрэгджээ.

Баатар Данзанваанчиг Ардын армийн хуягтбригадын миномёт пулемётын наводчик байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг цөмлөн Японы милитаристуудтай байлдан таванудаа шархадсан ч баатарлаг гавьяа байгуулжээ. Гуулин баатар 1937 оноос Ардынармид алба хааж Халхын голын дайны үед Чогдон баатар даргатай Сүмбэрийн 7 дугаар заставт пулемётчин байхдаа 100 гаруй дайсныг устган, хүч тэнцвэргүй тулалдаануудад гарамгай байлдаж олон удаагийн бүслэлтээс ангиа пулемётынхоо галаар халхлан гаргасан бөгөөд наймдугаар сарын шийдвэрлэх тулалдаанд хүндээр шархаджээ. Чогдон баатар 1939 онд Халхын голын дайны үед 24 дүгээр отрядын Сүмбэрийн 7 дугаар заставын даргаар ажиллаж Японы милитаристуудын эсрэг заставаа чадамгай удирдан хүч тэнцвэргүй тулалдаануудад дайсныг устган бүслэлтүүдээс гарч эх орны даалгаврыг нэр төртэй биелүүлсний дээр 1945 оны чөлөөлөх дайнд идэвхтэй оролцож гарамгай гавьяа байгуулсан.

Миний аав Жамсран овогтой Доржпалам нь Чогдон баатрын ангид Халх гол Хянганы нуруунд харийн дайсантай байлдахдаа самурайн япон винтовын сум шилэн хүзүүндээ зоолгон шархдаж, энгэртээ хэд хэдэн Ялалтын медальтай дайнаас ирж байсан энэхүү үнэмлэхийг /зураг дээр/ харах тусам миний аав таныөвөө мянга мянган монгол эрс эх орон тусгаар тогтнолынхоо төлөө хэрхэн тулалдажАсар их үнээр олдсон аз жаргалаа хайрлаж яваарай Тун чиг их үнээр олдсонтусгаар тогтнолоо хамгаалж яваарай хэмээн захиж хэлсэн ахмад үеийнхээ алтансургаалийн үнэ цэнийг монгол хүнийхээ хувьд ч, тангараг өргөсөн цэрэг хүнийхувьд ч өдрөөс өдөрт улам ихээр ухаарч байна.Эх орон тусгаар тогтнолынхаа төлөө цусааурсгаж явсан жар гаруй Улсын баатараас гадна хөлс хөдөлмөрөөрөө алдаршсандөрвөн зуугаад Хөдөлмөрийн баатар бий. Тухайлбал, 1920-иод онд эзэрхэг түрэмгийДамбийжаагийн зарц боол малчин нь болж зүдэрч явсан манай Завхан нутгийн тэмээчин эмэгтэй Тостын Бумбаа нь Дамбийжаагийн ид шидээр бус харин өөрийнариун цагаан хөдөлмөрөөрөө 1960-аад онд Ардын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн Баатар болтлоо алдаршсан нь түүний нэгдлийн 42 ингэн тэмээг тавхан жилийн дотор 300 гаран болгон өсгөн бойжуулсан нөр их хөдөлмөртэй нь холбоотой. Феодолын үед есөн настайгаасаа хятадын Даашинхүүгийн пүүсийн хонийг зун, намрын улиралд хариулж явсан манай нутгийн ядуу хүү Мижээхүүгийн Ганболд хожим нь социализмийн үед олон жил нэгдлийн улсын бэлтгэлд тушаах бог маллаж дунджаар эр шүдлэн хонийг 50 кг, эр шүдлэн ямааг 40кг шахуу жинтэй улсад тушааж, нэгжээс 450 грамм ноолуур, 3,3 кг ноос авч байсан амжилтаараа 1963 онд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол хүртэж байв.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

Хаха 2 9 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Тусгаар улсаа тунхагласан өдөрт... 

Терроризм гэж...

Монгол хар ухаанаар...

Бүргэд...

Бидний үеийн коммунизм...

Хайр гэж...

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0