Шарк танкууд амласан мөнгөө өгсөн үү?

hi

"...Нярай хүүхдийн хувцас хийдэг хөөрхөн охин Шарк танк гэдэг нэвтрүүлгээр ороод 50 саяын санхүүжилт Цэлмүүн гэдэг бизнесмэнээс авахаар болж гэнэ. Сүр бараатай баахан хүмүүс хичнээн удаа очиж үзэж үзсэнээ "Бизнесийнхээ 50 хувийг өгвөл 50 сая төгрөг 5 жилийн хугацаатай хүүгүй зээлье" гэсэн бна. 

Нялх хүүхэдтэй, жирэмсэн, бизнесээ өөрөө гардан хийж байгаа охинд арай л харамсалтай санагдаад, энэ тухайгаа найзууддаа хэлж зөвлөлдсөн байна. 

Охинтой хамт Голомт банкинд ажилладаг найзууд нь зөвлөлдөөд найздаа тусалж 50 сая төгрөгийг нь өөрсдөө босгож өгчээ. 17 залуу тус бүр 3 сая төгрөг яаж ийгээд олж найзынхаа компанид хөрөнгө оруулалт хийжээ. Баярласан бүсгүй найзууддаа компанийнхаа 25 хувийг өгсөн байна.

Цэлмүүн гэдэг тэр эмэгтэй 25 хувийг нь авъя гэсэн бол бүсгүй түүнд ч өгөх байжээ. Монголчуудын хэдэн үеэрээ амьдрах баялгийг нэг гэр бүлээрээ авсан тэд хөл дээрээ босох гэж өөрийн чадлаар зүтгэж байгаа охины бизнест шунахгүй байж болоогүй юм байх даа?! 
Бас бүтээгдэхүүнээ EMart-н сүлжээгээр борлуулах гэхэд нь зөвшөөрөөгүй гэсэн 

Голомт банкны залуус ямар сайхан сэтгэлтэй, хөөрхөн юм бэ. Сайн санааны үзүүрт шар тос гэж тэд ч энэ бизнесийг өгөөжийг хүртэх болжээ. Тэдэндээ урам өгч нялх балчир үрстээ "ҮР МИНЬ"
брэндийг авч өгч байгаарай, хүмүүсээ! 

Энэ залуусыг дэмжээд бизнесийг нь сэвхийтэл босгоод ирье л дээ, хэдүүлээ..."

Эх сурвалж: Аархал

Хаха 2 9 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Шарк танкууд амласан мөнгөө өгсөн үү?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2